Шууд Chart

Ертөнцийн гайхамшигт оргил-Тэнгэр уул

2022-12-01 07:39:29

Тэнгэр Уул нь Дундад Азид Казахстан, Узбекистан, Киргизстан, Хятадын хилээр сунайсан уулын цэгцрээ юм. Тэнгэр уул 6 мянган метрээс өндөр 30 гаруй оргилтой, ноён оргил Киргизстан, Хятад хоёрын хилд байх Ялалтын оргил (7,439 м), удаах өндөр оргил нь Киргизстан, Казахстан хоёрын хилд байх Хан Тэнгэр (7010 м). Мөн Тэнгэр уул зүүнээс баруун зүгт 2500 км урт сунан тогтжээ. Түүнээс хамгийн том салбар уулс нь Шиньжянгийн Тэнгэр уул юм. Түүний ноён оргил болох Төмөр хайрхан нь далайн төвшнөөс 7433 метр өндөрт оршдог байна.

Тэнгэр уул нь Хятад болон дунд Азийн “Тэнгэр дээрх уул” хэмээгддэг бөгөөд эртний торгон замын баян бүрд байжээ. Түүний өвөрмөц онцлогтой газар зүйн байршил, зам харилцааны байгаа газар нь олон үндэстэн ястан, соёл урлаг болон шашин шүтлэгийн гол уулзвах цэг болжээ. Эртний түүхээс харахад ч энэ нутаг нь эртний нүүдэл соёл, Перс соёл, Грек соёл, Энэтхэг соёл, Хятадын соёл зэргийн үүсэл хөгжлийн дархан орон байж, эртний шашин шүтлэг, Зороастрианизм, Бурхан шашин, Мани шашин, Энэтхэг шашин, Христосын шашин, Лалын шашны дэлгэрэн хөгжсөн нутаг болсон байна. Тэнгэр уул гурван талаараа 6 их элсэн цөлөөр хүрээлүүлдэг бөгөөд үүнд дэлхийн хамгийн том, далайн төвшнөөс хамгийн өндөр элсэн цөл болох Такла-Макан элсэн цөл багтана.








Ертөнцийн гайхамшигт оргил-Тэнгэр уул  
Үзсэн: 888 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй