Шууд Chart

Британи 2023 оноос эхлэн ОХУ-аас шингэрүүлсэн байгалийн хий импортлохгүй

2022-11-01 11:01:28

Британийн эрх баригчид ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ОХУ-аас авдаг шингэрүүлсэн байгалийн хийн импортоо зогсооно гэдгээ мэдэгджээ.

Энэ нь Оросын байгалийн хийгээс хараат байдлаа бууруулах олон улсын жишгийг дэмжихэд чиглэсэн шийдвэр гэдгийг Британийн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд онцолсон байна.

Британийн эрх баригчид Лондон 2023 оны нгэдүгээр сарын 1-нээс эхлэн Оросын шингэрүүлсэн байгалийн хийн бүх импортыг хориглох шийдвэр гаргажээ. Британи нь Оросын эрчим хүчнээс хараат байдлаа бууруулах Европын бодлогыг дэмжиж байгаагийн зэрэгцээ дайнд Украиныг улс төр, эдийн засаг, батлан хамгаалах чиглэлд ихээхэн дэмжлэг үзүүлж байгаа Өрнөдийн улс орнуудын нэг юм.

Британид байгалийн хий экспортлогч хамгийн гол нийлүүлэгч нь Норвеги юм. Британийн импортын хийн 17 хувийг шингэрүүлсэн байгалийн хий эзэлдэг, түүний дийлэнх хувийг Катар, Америк, Орос улсууд эзэлдэг юм байна.

Өнгөрсөн онд Британи Оросоос 3.2 тэрбум шоо метр хий импортлосон нь нийт хэрэглээнийх нь 4 хувийг эзэлжээ. Энэ оны зургаадугаар сард Британийн Бизнес, эрчим хүч, аж үйлдвэрийн стратегийн сайд мэдэгдэхдээ Британи Оросоос импортлодог хийн хэмжээгээ 2021 онтой харьцуулахад 75 хувиар бууруулсныг онцолж байсан. Иймд энэ бол Украинд дайн хийж байгаатай нь холбогдуулан Европын орнууд Оросын эрчим хүчнээс хараат байдлаа бууруулахаар барьж байгаа бодлогыг Британи дэмжиж байгаагийн тод илрэл гэж ажиглагчид үзэж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Британи 2023 оноос эхлэн ОХУ-аас шингэрүүлсэн байгалийн хий импортлохгүй   
Үзсэн: 345 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй