
Украины цэргийн тагнуулын газар ОХУ Херсон хот руу 40 мянган цэрэг шилжүүлж байгаа тухай мэдэгдсэнийг Киевийн хэвлэлүүд дамжуулжээ. Украины арми зүүн болон өмнөд хилийн бүс нутагтаа сөрөх давшилтаа эрчимжүүлсэнтэй холбогдуулж, Москва тус бүс нутагт хүчээ нэмэгдүүлж байна гэж Украины тал үзэж буй юм байна.
Украины арми Донецк мужийн 10 дүүрэгт Оросын цэргийг амжилттай ухраасан тухайгаа ням гарагт мэдээлжээ. Украины цэргүүд Херсон мужийн төв Херсон хот руу урагшилж байна гэж Москва үзэж, тус бүс рүү хүч татаж байна гэж Украины тагнуулын байгууллага дүгнэсэн бололтой гэж Өрнөдийн хэвлэлд мэдээлжээ.
Оросын шилжүүлэн байрлуулж байгаа 40 мянган цэргийн олонх нь элитийн ангиуд, тэр дундаа агаарын цэргийн хүчнийхэн байж магадгүй юм байна.
Украины арми Херсон хотыг чөлөөлөхөд нэг сарын хугацаа шаардлагатай гэж албаны хүн мэдэгджээ. Өнгөрсөн 7 хоногт Украины Батлан хамгаалахын сайд Японы хэвлэлд өгсөн ярилцлагадаа Оросын арми Херсон болон түүний эргэн тойрны газруудад цэргийн хүч татан төвлөрүүлж байгаа тухай мэдэгдсэн юм байна.
Харин энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч шинээр дайчлагдсан цэргүүдийн сургалтыг сайжруулах, шаардлагатай зэвсэг техникээр хангахыг батлан хамгаалах яамандаа үүрэг болгосон байна. Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу арми нь нөөцөнд байгаа цэргээс 300 мянгыг нь дайчилж дууссанаа Кремлийн тэргүүнд тайлагнасны дараа дээрх үүргийг өгчээ. Шойгугийн мэдэгдсэнээр дайчлагдсан цэргээс 82 мянгыг нь Украинд дайны талбар руу илгээж, үлдсэн 218 мянган цэргийг одоо сургалтад хамруулж байгаа юм байна.
Украин: ОХУ Херсон хот руу 40 мянган цэрэг татан төвлөрүүлж байж магадгүй | ||
Үзсэн: 472 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.