Шууд Chart

ОХУ-ын санаачилсан тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дэмжсэнгүй

2022-11-05 09:51:59

АНУ Украинтай хамтран тус улсын газар нутагт биологийн лабораториуд ажиллуулж байгаа гэх асуудлыг мөрдөн шалгах тухай ОХУ-ын санал оруулсан тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дэмжсэнгүй.

Уг тогтоолын төслийг Орос, Хятад хоёр дэмжиж, Америк, Британи, Франц улсууд эсэргүүцэж, бусад 10 гишүүн орон түдгэлзсэн байна.

Оросын хувьд тогтоол дэмжигдээгүй ч Америкийн Украинд ажиллуулж байгаа биологийн лабораторийн үйл ажиллагааны талаар мэдээ баримт цуглуулах ажлаа үргэлжлүүлнэ гэсэн байр суурьтай байна.

ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн орлогч Дмитрий Полянский санал хураалтын дараа тогтоолын төслийг хэлэлцэх бололцоог хаалаа гэж мэдэгджээ.

Тэрбээр Аюулгүйн зөвлөл өнөөдөр Биологийн болон химийн зэвсгийн тухай конвенцийн механизмыг ашиглаж чадаагүйд сэтгэл дундуур байна. НҮБ-ын дүрмийн дагуу Аюулгүйн зөвлөлд ирсэн гомдлын мөрөөр конвенцийн гишүүн бүр хамтран ажиллах үүрэгтэй байдаг гэдгийг онцолжээ.

Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүний аль ч хориг тавихгүйгээр, байнгын болон байнгын бус 15 гишүүн орны ес нь дэмжсэн нөхцөлд тогтоол батлагддаг. ОХУ өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд Украинд дайнд эхлүүлсний дараахан АНУ Украинд биологийн зэвсэг үйлдвэрлэх лабораториуд ажиллуулж эхэлсэн гэж үзэж байгаа юм.

Харин Украин, Америкийн аль аль нь Оросын энэ мэдэгдэл, байр суурийг эрс няцааж байна.

Америкаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Оросын энэ буруутгаж байгаа үндэслэл нь Украин дахь дайнаас олон улсын анхаарлыг сарниулах гэсэн худал мэдээлэл түгээх кампанит ажлын нэг хэсэг. Орос энэ мэдээллээ батлах нотолгоо баримтыг гаргаж ирж чадаагүй гэж мэдэгджээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын санаачилсан тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дэмжсэнгүй   
Үзсэн: 385 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй