
234 дүрвэгчид тээсэн Европын Сос Медитериан буяны байгууллагын эзэмшлийн Өшн Викинг хөлөг онгоц олон хоногийн турш олон улсын усанд хаашаа ч үгүй хүлээлтийн байдалд зогсож байгаа юм байна. Европын улсууд руу нэвтрэх зөвшөөрөл хүссэн ч одоогоор зөвшөөрөл өгсөн улс байхгүй байна.
Тус хөлөг онгоц Италййн Сицилийн далайн боомтод ойр байрлаж байгаа бөгөөд Итали улс руу нэвтрэн цагаачдыг буулгахыг удаа дараа хүссэн боловч одоог хүртэл нааштай хариу авч чадалгүй усанд гацсан байдалтай байгаа юм бана. Дүрвэгсдийг аврах ажиллагаа 16 өдрийн өмнө явуулсан ч хүлээн авах улс олдохгүйн улмаас өнөөдрийг хүртэл хүмүүс хөлөг дээр гацсан байдалтай байна. Итали улс далайн боомтоо хааж зөвхөн эрүүл мэндийн яаралтай тусламж шаардлагатай болон насанд хүрээгүй хүмүүст л боомтоо нээх боломжтой, өөр тохиолдолд хүлээн авах боломжгүй гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Гэхдээ 144 хүн суулгасан Хуманити 1 онгоцыг ням гарагт хүлээн авч 35 хүнээс бусдыг нэвтрүүлжээ. Үлдсэн 35 дүрвэгчийг хүлээн авах боломжгүй хэмээн буцахыг шаардсан байна.
Викинг Хөлгийн зүгээс 30 гаруй удаа олон улсад нэвтрэх зөвшөөрөл авахаар албан ёсоор хүсэлтээ илгээснээс 13 нь Итали улсад хаягласан байна. Гэвч одоогоор олон улсын дундын далайд гацсан хэвээр байгаа юм. Онгоцонд явж буй сайн дурын аврах ажилтан Морганы дүрс бичлэгт хөлөг дээрх дүрвэгсдийн биеийн байдал хүнд, олон тооны түлэгдэлт, гэмтэл, шарх ихтэй хүн байгаагаас гадна хүмүүс ядарч шингэний дутагдалд орж, нарны хордлогод орсон байгааг харуулжээ. Мөн Амьд үлдсэн хүмүүс онгоцноос буух нь тодорхойгүй байгаа тул сэтгэл санааны тал дээр ч асуудал үүсээд байгааг тэр нэмж хэллээ.
Италийн шинэ засгийн газар хүмүүнлэгийн хөлөг онгоцуудыг аль улсын далбаан дор аялж байна, тухайн улсууд нь хүлээж авах ёстой гэж мэдэгдсэн байна. Хүмүүнлэгийн онгоцуудыг оруулахгүй байх энэ хугацаанд загас агнуурын болон аврах завиар Италийн эрэгт мянга гаруй дүрвэгсэд мөн ирсэн гэдгийг тус улсын засгийн газраас мэдээлжээ.
Дүрвэгчид тээсэн "‘Viking" хөлөг онгоцыг 16 хоногийн турш саатуулж байна | ||
Үзсэн: 441 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.