Шууд Chart

Нью-Йорк хотод гал гарсны улмаас 43 хүн шархаджээ

2022-11-07 15:56:43

Нью-Йорк хотод Бямба гарагт литий-ион зай хураагуурын гэмтлээс шалтгаалсан гал түймрийн улмаас 40 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай Associated Press агентлагт мэдээлжээ. Литий-ион батарейгаар ажилладаг электрон дугуй, цахилгаан скутер зэрэг бага оврын хөдөлгөөнт" төхөөрөмжүүдээс гал гарсан гэж эрх баригчид тодорхойлсон байна.

Гал түймрийн газрын ахлах маршал Даниел Флинн, гал гарсан орон сууцанд ойролцоогоор таван дугуй байсан гэж мэдэгджээ. Холбогдох албаныхан хэрэг явдлын газарт шалгалт хийж гал гарсан 37 давхар орон сууцанд галын дохиолол байгаа эсэх, хаалга онгорхой орхисон байсан эсэх бусад шалтгаануудыг шалгаж байгаа юм байна. Улаан загалмайн нийгэмлэг Бямба гарагт гарсан галын улмаас дүрвэсэн хоёр хүнд ням гарагт түр буудаллах байр, яаралтай тусламжийн мөнгө өгсөн байна.

Энэ жил тус хотын хэмжээнд 200 орчим гал түймэр гарчээ. Үүнээс "бичил хөдөлгөөнт" төхөөрөмжийн батарейны улмаас гал түймэр гарч иргэд амь эрсэдсэн тохиолдол зургаан удаа гарчээ. Тодруулбал, Өнгөрсөн 9-р сард цахилгаан скутерийн батарейнаас үүдэн гал гарсны улмаас 1 хүн амиа алдсан хэрэг гарсан байна.

Иймд ийм төрлийн батарейг хэрэглэгчдэд батарейг цэнэглэх, хадгалах зааврыг дагаж мөрдөхийг удаа дараа анхааруулсаар байгаа юм байна. Хэт халсан тохиолдолд батарейг ашиглахаа болих, аюулгүй байдлын бусад зөвлөмжийг сайтар уншиж танилцах хэрэгтэйг онцолжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нью-Йорк хотод гал гарсны улмаас 43 хүн шархаджээ   
Үзсэн: 469 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй