
БНХАУ Бямба гарагт холбооны шинэ хиймэл дагуул хөөргөснөө зарлалаа. Хиймэл дагуулыг Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужийн Шичан дахь хиймэл дагуул хөөргөх төвөөс дэлхий орчмын тойрог замд илгээжээ. "ChinaSat 19" нэртэй хиймэл дагуулыг Бямба гарагийн Бээжингийн цагаар 19:50 цагт хөөргөсөн байна.
Тус хиймэл дагуулыг Long March-3B зөөгч пуужингаар зөөвөрлөн хийсэн юм байна. Энэ Хиймэл дагуул нь Номхон далай, Номхон далайн зүүн хэсэг, Хойд Америкийн баруун эргийг гатлах чухал замуудад голчлон холбооны үүрэгтэйгээр ажиллах юм байна. Энэхүү хөөргөлт нь "Long March" цуврал зөөгч пуужингийн 447 дахь ажиллагаа болжээ. "ChinaSat 19" нь DFH-4E автобусанд суурилсан Хятадын өндөр дамжуулах чадвартай Ka зурвасын холбооны хиймэл дагуул юм байна.
БНХАУ хиймэл дагуул хөөргөлөө | ||
Үзсэн: 428 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.