Шууд Chart

Сансарт хөөрсөн Капсулын нарны зай хураагуурт асуудал үүсжээ

2022-11-08 12:39:59

Даваа гарагт АНУ-аас Олон улсын сансрын станцыг зорин хөөрсөн Сигнус капсулын нарны зайн хураагуурт техникийн асуудал үүсжээ. Хоёр нарны зайн хураагуурын 1 нь ажиллагаагүй болсон байна. Энэ асуудлыг НАСА-гийн шинжээчид шалгаж байгаа юм байна.

Тухайн сансрын капсул нь Northrop Grumman корпорацад харьяалагддаг. Энэ нь АНУ-ын сансар, батлан хамгаалах технологийн үндэстэн дамнасан корпорац бөгөөд 90000 гаруй ажилтантай, дэлхийн хамгийн томд тооцогддог зэвсэг үйлдвэрлэгч, цэргийн технологи нийлүүлэгчдийн нэг юм байна.

Нортроп Грумманы албаны хүмүүс НАСА-д лхагва гарагт төлөвлөгдсөн сансрын станцын уулзалтын үеэр  хөлөгт хангалттай эрчим хүч бий гэж мэдэгдсэн ч сансрын агентлагаас энэ нөхцөл байдлыг дахин хянаж үнэлгээ хийж байгаа юм.

Нортроп Грумман капсулыг далайн эргийн Уоллопс арлаас 8200 гаруй фунт жинтэй тоног төхөөрөмжийн хамт хөөргөжээ. Виржиниа мужид төвтэй тус компани 2013 оноос хойш сансрын станц руу ачаа илгээж байгаа бөгөөд өмнө нь 18 удаа илгээхдээ  нэг удаа доголдол гарсан нь 2014 онд хөөргөх үед гарсан дэлбэрэлт байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сансарт хөөрсөн Капсулын нарны зай хураагуурт асуудал үүсжээ   
Үзсэн: 377 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй