Шууд Chart

ЭМЯ: Амьсгалын дутагдалд орсон, бие нь эвгүйрхсэн 31 хүүхэд, 6 хүнийг эмнэлэгт хэвтүүлээд байна

2022-11-08 13:30:28

Дархан хотын "Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийн цайны газраас үл мэдэх газ гарсны улмаас багш, сурагчид эмнэлэгт хүргэгдээд байна.

Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас "Дарханы "Оюуны ирээдүй" цогцолбор сургууль дээр болсон ослын үеэр хордлого авч амьсгалын дутагдалд орсон бие нь эвгүйрхсэн нийт 31 хүүхэд, 6 том хүнийг нэгдсэн эмнэлэгт хэвтүүлээд байна.

Хоёр том хүн эрчимтэд хэвтсэн байна. Нэг нь ухаан балартсан, ярьж чадахгүй, нөгөө нь мөчид татаад байна, толгой хүчтэй өвдөөд байна гэсэн өгүүлэмжтэй байна. 

31 хүүхдэд эмчилгээ хийж байгаа бөгөөд бүх хүн хоолой хорсох, толгой өвдөх зовиуртай байна" гэсэн мэдээллийг өглөө. 


ЭМЯ: Амьсгалын дутагдалд орсон, бие нь эвгүйрхсэн 31 хүүхэд, 6 хүнийг эмнэлэгт хэвтүүлээд байна  
Үзсэн: 334 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй