Шууд Chart

Япон улс аялал жуулчлалын салбараа цар тахлын өмнөх хэмжээнд хүргэхээр зорьж байна

2022-11-09 12:09:39

Япон улс аялал жуулчлалын салбараа дэмжих бодлого баримталж 2025 он гэхэд тус улсад ирэх жуулчдын түвшинг цар тахлын өмнөх хэмжээнд хүргэхээр зорьж байна. Агаарын тээврийн сэргэлттэй уялдуулан аялал жуулчлалын эрэлт нэмэгдэх төлөвтэй байгааг Японы Аялал жуулчлалын агентлаг даваа гарагт мэдэгджээ.

Олон улсын агаарын тээврийн зорчигчдын тоо 2025 он гэхэд 2019 оны түвшинд хүрнэ гэж олон улсын байгууллагууд таамаглаж байгаа юм байна. Үүн дээр тулгуурлан Японы Аялал жуулчлалын агентлаг тус улсын аялал жуулчлалын салбарт сэргэлтийн үе ирнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Японы Засгийн Газар энэхүү төлөвлөгөөг тодорхой арга хэмжээ авч хэлэлцсэний дараа ирэх 3-р сарын сүүлээр батлах төлөвтэй байгааг Японы хэвлэлүүд мэдээлсэн байна. Түүнчлэн Японд 2025 онд зохион байгуулагдах “Expo 2025”, “Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” зэрэг нь жуулчдыг ихээр татаж Японы аялал жуулчлалын салбарыг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ихээхэн нөлөөлөхөөр байгаа юм. Үүний зэрэгцээ, Кишидагийн Засгийн газар 2030 он гэхэд жилд 60 сая жуулчин хүлээн авах зорилтоо хэвээр хадгална гэдгээ мэдэгджээ. Дэлхий даяар цар тахал дэгдэхээс өмнө 2019 онд Япон улс 31.88 сая жуулчин хүлээн авч байжээ.

Харин “COVID-19”-ийн халдвар тархаж эхэлсэн үеэс хойш энэ үзүүлэлт нь огцом буурч, 2020 онд ердөө 4.12 сая болж, 2021 онд 250,000 хүртэл буурчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс аялал жуулчлалын салбараа цар тахлын өмнөх хэмжээнд хүргэхээр зорьж байна  
Үзсэн: 701 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй