Шууд Chart

Ходоод, улаан хоолойн сөөргөө (ХУСӨ) өвчний үеийн хооллолтын зөвлөмж

2022-11-11 10:46:15

Ходоод, улаан хоолойн сөөргөө (ХУСӨ) өвчний үеийн хооллолтын зөвлөмж

Зөвлөмж:

- Хэтрүүлэн идэхгүй,

- Хоолын удаан, сайн зажилж идэх,

- Өдөрт 5-6 удаа бага хэмжээгээр хооллох,

- Хоол идсэний дараа 2 цагийн дотор  хэвтэхгүй байх,

- Унтахын өмнө идэхгүй,

- Унтахаас багадаа 3 цагийн өмнө хооллосон байх,

- Хийжүүлсэн ундаа нь ходоодны даралтыг нэмэх тул хориглоно,

- Улаан хоолой, ходоодны салстыг гэмтээх тул халуун ногоо хэрэглэхгүй,

- Хэт халуун, хэт хүйтэн хооллохгүй,

- Согтууруулах ундааг хориглоно,

- Өөх, тосны хэрэглээг багасгана,

- Кофе, шоколадаас татгалзана,

- Сармис, ногоон сонгино, улаан лооль, цитрусын төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс татгалзана,

- Шингэн хангалттай уух,

Мөн амьдралын хэв маяг, дадлуудаасаа өөрчлөх:

- Тамхинаас гарах,

- Жинг хэвийн хэмжээнд байлгах,

- Хэвлийн булчинд даралт өгөхөөс сэргийлэх,

- Цээж өндөрлөсөн дэртэй унтах,

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв


Ходоод, улаан хоолойн сөөргөө (ХУСӨ) өвчний үеийн хооллолтын зөвлөмж  
Үзсэн: 1115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй