Шууд Chart

БНСУ болон АНУ хамтарсан агаарын цэргийн сургуулилтаа хийлээ

2022-11-20 12:03:19

Умард Солонгос баасан гарагт Зүүн тэнгис рүү шинэ төрлийн тив алгасагч баллистик пуужин хөөргөсөн. Үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгос болон АНУ-ын арми хоёр дахь удаагийн хамтарсан агаарын сургуулилалт хийсэн тухай цэргийн албаныхан мэдэгдсэнийг Ёнхап агентлаг мэдээлсэн байна.

Өмнөд Солонгосын арми мэдэгдсэнээр, Сөүл Вашингтон, Умард Солонгосын цэргийн үйл ажиллагааг хянаж, Умардын өдөөн хатгалгад хамтарсан хариу арга хэмжээ авах хүчээ сайжруулахын тулд нягт хамтран ажиллахаа цохон тэмдэглэжээ. Умардын тал баасан гарагийн өглөө Япон тэнгис рүү баллистик пуужин харвасан гэж мэдэгдсэн. Пуужин дээд тал нь 6000 км-ийн өндөрт хүрч, Японы эдийн засгийн онцгой бүсэд унасан гэж үзэж байгааг Эн-Эйч-Кэй мэдээлжээ. Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны мэдээлснээр, хамтарсан бэлтгэлийн хүрээнд, АНУ-ын B-1B төрлийн 2 бөмбөгдөгч онгоцыг дагаж Өмнөд Солонгосын F-35A, АНУ-ын F-16 сөнөөгч онгоцууд нислэг хийжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ болон АНУ хамтарсан агаарын цэргийн сургуулилтаа хийлээ   
Үзсэн: 368 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй