
Австри улсын нийслэл Венийн Зул сарын баярт зориулсан зах цар тахлын улмаас 3 жил завсарласны эцэст дахин өргөн хүрээтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Бямба гарагт нээгдсэн зул сарын баярын алдартай захыг сонирхохоор дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид зорин очсон байна.
2020 онд Ковид-19-ийн халдвар дэгдэж эхэлснээр тус баярын захын үйл ажиллагааг зогсоосон байжээ. Харин өнгөрсөн жил багахан хүрээг хамарч захыг нээж байжээ. Энэ жил албан ёсоор өргөн хүрээтэй зохион байгуулагдаж байгаа тус баярын захын нээлтийн ёслолд Вена хотын дарга Майкл Людвиг оролцож, хотын захиргааны өмнөх гацуурын гэрэлтүүлгийг асаажээ. Австрийн Засгийн Газар Эрчим хүчээ хэмнэх үүднээс гацуур модоо зөвхөн 1650 LED гэрлээр гэрэлтүүлэхээр болжээ. Энэ жил Штириа муж улс тус хотод 28 метр өндөр, 130 жилийн настай гацуурыг хандивласан байна.
Мөн захын хувьд нь өрх айлуудад ээлтэй байхыг зорьж байгаа бөгөөд захын лангууны тоог 154-өөс 100 болгон бууруулсан байна. Английн алдарт жүжигчин Эндрю Гоуэр гэр бүлийн хамтаар Их Британиас тус баярын захтай танилцахаар аялжээ. Венийн Зул сарын баярын зах үнэхээр гайхалтай үзүүштэй гэдгийг тэрээр онцлон хэлсэн байна. Вена хот нь Европ дахь бусад газраас илүү олон Христийн Мэндэлсний Баярт зориулсан захтай гэдгээрээ бахархдаг уламжлалтай юм.
Австри улсад зул сарын баярын захын нээлт болжээ | ||
Үзсэн: 688 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.