Шууд Chart

“Эх орондоо хөдөлмөрлөх боломж-2022” хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг зохион байгуулагдаж байна

2022-11-28 15:39:33

Нийгмийн олон талын оролцоог тулгуурлан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах, гадаад улсаас эх орондоо ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн бодлого, үйлчилгээ, арга хэмжээг сурталчлан таниулах, технологийн болон менежментийн шинэчлэлийн талаар хэлэлцэх, гарсан санал, зөвлөмжийг холбогдох газруудад хүргүүлэх зорилгоор “Эх орондоо хөдөлмөрлөх боломж-2022” өдөрлөг “Мишээл Экспо” олон улсын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдаж байна.
 
Тус арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар ажиллаж байгаа бол Оролцогч байгууллагаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт үнэлгээ судалгааны институт, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол Улс дахь И Пи Эс төв, нийслэлийн 9 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн сургалтын байгууллагууд, “One Job” цагийн ажлын төсөл, ажил хайгч иргэд, гарааны бизнес эрхлэгч залуучууд зэрэг хөдөлмөрийн зах зээлд оролцогч төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн 70 гаруй байгууллага оролцож байна.
 
Өдөрлөгийн хүрээнд 30 гаруй ажил олгогч байгууллага, нийслэл, дүүргийн хөдөлмөрийн байгууллагууд нийт 4000 ажлын байрыг иргэдэд санал болгож, ажилд зуучлах үйлчилгээ үзүүлж байгаа төдийгүй Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээлэл өгөх, Гадаадад ажиллах хүч гаргах үйл ажиллагааны талаарх мэдээллээр хангах, E-JOB хөдөлмөр эрхлэлтийн платформыг танилцуулахаас гадна Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс “Өмнөх мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрүүлэх үнэлгээ”-ний талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгөн ажиллаж байна.
 
“Эх орондоо хөдөлмөрлөх боломж-2022” өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг , Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны газрын захирал Б.Батцэцэг болон зохион байгуулагч байгууллагуудын төлөөлөл, иргэд оролцлоо.
 
Мөн энэ үеэр Мэргэжлийн сургалтад хамрагдсан иргэдийн “Ур чадварын уралдаан-2022” тэмцээн зохион байгуулагдаж байна.
Эх сурвалж: Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сургалт, Үнэлгээ, Судалгааны Институт

“Эх орондоо хөдөлмөрлөх боломж-2022” хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг зохион байгуулагдаж байна  
Үзсэн: 465 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй