Шууд Chart

МХБХ-ны Өндөр зэрэглэлтэй дасгалжуулагчдын хурал, зөвлөгөөн боллоо

2022-11-29 09:51:51

МХБХ-ны Өндөр зэрэглэлтэй дасгалжуулагчдын хурал, зөвлөгөөн Төв аймаг дахь МХБХ-ны “Л.Сандагдоржийн нэрэмжит шигшээ багийн бэлтгэлийн төв”-д боллоо.

Хурал, зөвлөгөөнийг нээж МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар үг хэлж нээсэн юм.

Уг зөвлөгөөнөөр:

“Монголын хөлбөмбөгийн дасгалжуулагчдын ёс зүй” сэдвээр Дасгалжуулагчдийн зөвлөлийн гишүүн С.Пүрэвсүх

“Дасгалжуулагчдын боловсролын пирамид” сэдвээр МХБХ-ны дасгалжуулагчийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Э.Ганзориг,

“МХБХ-ны академийн бэлтгэлийн агуулга” сэдвээр Элит академийн захирал С.Эрдэнэбат нар илтгэл тавилаа.

    Тавьсан илтгэлүүдээр бүх оролцсон дасгалжуулагчид хэлэлцүүлэг хийлээ.

    Зөвлөгөөний дараа МХБХ-ны Дасгалжуулагчдын зөвлөлийн хурал хийгдлээ.

    Дасгалжуулагчийн зөвлөлийн дарга С.Эрдэнэ-Очир “2015-22 оны Дасгалжуулагчдын зөвлөлийн хийсэн ажлын тайлан” тавилаа.

Тайлантай холбогдолтой дасгалжуулагчдаас асуулт тавьж түүнд Зөвлөлийн гишүүд хариулт өглөө. Үүний дараа хурлаас байгуулагдсан сонгуулийн комисс Дасгалжуулагчдын зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг сонголоо.

Нийт 10 хүн нэр дэвшсэнээс хоёр нь нэрээ татав. Үлдсэн нэг гишүүнийг дараагийн хурлаар сонгоно.

Дасгалжуулагчдын зөвлөлийн гишүүдэд:

  1. Ц.Ганболд
  2. Ц.Энхболдбаатар
  3. С.Эрдэнэ-Очир
  4. И.Отгонбаяр
  5. Д.Батнасан
  6. Б.Чин-Оргил
  7. С.Пүрэвсүх
  8. З.Баттулга нар сонгогдлоо.

Шинэ Дасгалжуулагчдын зөвлөл анхны хурлаа хийсэн бөгөөд хурлыг насаар хамгийн ахмад Ц.Ганболд удирдан явууллаа. Тус хурлаас С.Эрдэнэ-Очирыг даргаар улируулан сонгов. Орлогч даргаар И.Отгонбаярыг сонгосон байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МХБХ-ны Өндөр зэрэглэлтэй дасгалжуулагчдын хурал, зөвлөгөөн боллоо  
Үзсэн: 324 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй