Шууд Chart

“Зар сурталчилгааны нийгмийн нөлөөлөл” хэлэлцүүлэг боллоо

2022-11-30 15:47:57

Соёлын яамнаас “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Зар сурталчилгааны нийгмийн нөлөөлөл” сэдэвт хэлэлцүүлгийг ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа, “Соёл урлаг хэвлэл мэдээллийн төслийн менежмент зөвлөгөө” НҮТББ-тай хамтран 2022 оны 11 дүгээр сарын  29-ний өдөр  зохион байгууллаа. Мөн Гадаад Харилцааны Яам дэмжин хамтран ажиллаа.

 

 

Тус хэлэлцүүлгээр зар сурталчилгаа нийгэмд хэрхэн нөлөөлдөг талаар ОУ-ын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил зэрэг салбар салбарын төлөөлөл зочин илтгэгчээр оролцлоо.

 

 

Энэхүү хэлэлцүүлэгт маркетингийн салбарт ажиллаж буй менежерүүд, удирдлагууд мөн ААНБ-ын удирдлагууд, хувь хүн  зэрэг 50 гаруй хүн хамрагдаж нийгэмд зар сурталчилгаа хэрхэн нөлөөлдөг талаар нэгдсэн нэг ойлголттой болж чөлөөтэй  хэлэлцлээ.

Эх сурвалж: Соёлын яам


“Зар сурталчилгааны нийгмийн нөлөөлөл” хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 272 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй