Шууд Chart

Атаримаэ буюу байдаг л зүйл

2022-12-01 11:17:45

Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Катар Улсад болж, дэлхий нийтийн анхаарал тэр зүг рүү хандсаар байна.

Өнөөдрийн гэгээн мэдээ юу байсан бэ гэхээр хөл бөмбөгийн шигшээ багаа дэмжихээр очсон япон хөгжөөн дэмжигчид тэмцээн дуусангуут заавал хогоо түүж, цэмбийлгээд гардаг нь олны анхаарлыг татаж, нэгэн сэтгүүлч бүсгүй тэднээс яагаад ингэдэгийг асуужээ. Тэд нэгэн дуугаар “Бид багаасаа л анги танхим, хэрэглэсэн газраа цэвэрлээд явдаг. Энэ бол Японд байдаг л нэг зүйл. Атаримаэ гэж хэлжээ. Бас цэвэрхэн байх юм бол аз завшаан их ирнэ. Бид энд суусан барьсан газраа цэвэрлээд байвал манай баг хожих аз завшаан ихээр бууж ирнэ” гэж ч хариулж байв.

Сэтгэл нь хөдөлсөн сэтгүүлч гадаад бүсгүй “Атаримаэ” гэдэг үгийг орчуулах аргагүй гүн утгатай үг ажээ хэмээжээ. Япон хүний тархи сэтгэхүйд гүн шингэсэн эрхэм нэгэн хүндтэй соёл гэж дэлхий нийтэд таниулахаар “Атаримаэ” соёлыг уриалан дуудаж, сүүлийн үед бусад орны хөгжөөн дэмжигчид ч гэсэн тарахаасаа өмнө том уут барин хог түүж, цэвэрлэж эхлэх болжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Атаримаэ буюу байдаг л зүйл  
Үзсэн: 392 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй