Шууд Chart

Пентагон: БНХАУ 2035 он гэхэд 1500 цөмийн цэнэгт хошуутай болох төлөвтэй байна

2022-12-01 11:21:22

АНУ-ын батлан хамгаалах яам Орос, Иран, Умард Солонгос зэрэг орнуудын цөмийн хөтөлбөрийн аюулын талаар олон нийтэд анхааруулж байсан. Харин энэ удаад Хятадын цөмийн хөтөлбөрийн талаар сэрэмжлүүлэх агуулгатай тайлан танилцуулж байна. Уг тайланд Хятад улс цөмийн хөтөлбөрөө энэ эрчээрээ урагшлуулбал 2035 он гэхэд 1500 цөмийн цэнэгт хошуутай болох төлөвийг тусгасан байна.

Пентагоноос гаргасан Хятадын армийн хүчин чадлын тайланд Бээжингийн эрх баригчид одоогоор 400 гаруй цөмийн цэнэгт хошууны нөөц бүрдүүлж, хөтөлбөрөө шинэчлэн төрөлжүүлж, өргөжүүлж байгааг онцлон тусгасан байна. Хэрвээ Хятад хөтөлбөрөө энэ эрчээр нь урагшлуулбал 2035 он гэхэд 1500 цөмийн цэнэгт хошуутай болно гэж Пентагон үзэж байна. Түүнчлэн зэвсэглэл тархах тусам бүс нутаг улам тогтворгүй болно гэсэн дүгнэлтийг Пентагон хийжээ. Хятадын дарга Ши өнгөрсөн сард болсон ХКН-ын их хурал дээр Хятад улс стратегийн тогтоон барих хүчирхэг системийг бий болгож байгааг онцолж байсан. Бээжингийн эрх баригчид цөмийн зэвсгийн хяналтын гэрээнд нэгдэн орох сонирхлоо илэрхийлдэг ч АНУ-ын зэвсэглэлд 3700 гаруй цөмийн цэнэгт хошуу байна, энэ нөөцөө Америк багасгах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Харин АНУ хятадын тэлэлтийг тогтоон барих замаар чөлөөт нээлттэй Энэтхэг номхон далайн бүсийг бэхжүүлнэ гэдгээ илэрхийлдэг юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Пентагон: БНХАУ 2035 он гэхэд 1500 цөмийн цэнэгт хошуутай болох төлөвтэй байна   
Үзсэн: 315 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй