Шууд Chart

Сар руу ниссэн орион хөлгийг газардуулахад бэлтгэж байна

2022-12-01 14:07:46

АНУ-ын Сансрын Артемис 1 төслийн хүрээнд сарыг зорин ниссэн Орион хөлгийн сансарт гүйцэтгэх даалгавар дуусах дөхөж эх дэлхий рүүгээ буцах замдаа орж байгаа талаар НАСА-ын мэргэжилтнүүд Лхагва гарагт мэдээллээ. Хөлөг 12-р сарын 1-нд эргэх тойрог замдаа шилжих юм байна.

НАСА-аас лхагва гарагт Артемис I төслийн тухай товч танилцуулга хийж, Орион хөлөг 12-р сарын 1-нд алсын тойрог замд гарч, 12-р сарын 11-нд Номхон далайд газардсанаар даалгавраа дуусгах талаар мэдээллээ. Харин түүнийг эргэн ирсний дараа сэргээн босгох хөрөнгийн бэлтгэл төслийг энэ удаагийн хэвлэлийн хурлын үеэр дурдсан.

Мөн эргэн ирэх замдаа гүйцэтгэх даалгавруудын тоог нэмэхээр болж байгаагаа мэдэгдлээ. Төлөвлөгөөний дагуу хөлөг эргэх замдаа 4 даалгавар гүйцэтгэхээр байсан бол түүний нислэг амжилттай болж байгаа тул дахин 4 даалгавар нэмж гүйцэтгэхээр болсон байна. Энд Туршилтын үндэслэлийг боловсронгуй болгох, санал болгож буй үйлчилгээний модулийн даралтын хяналтын хавхалгатай холбоотой туршилт хийх зэрэг ажлууд нэрлэгдэж байгаа юм. Энэ талаар мөн удахгүй болох менежментийн багийн уулзалтаар авч хэлэлцэх бөгөөд үлдсэн даалгаврыг биелүүлэхэд цөөн хоног үлдээд байгааг мөн мэргэжилтнүүд дурдлаа.

Үүнээс гадна Нислэгийн удирдлагын багийнхан хөлгийн талаар хангалттай судалж, суралцаж байгаадаа таатай байгаагаа илэрхийлж “Бид үүнийг хязгаарт нь хүртэл туршиж, хэрхэн ажилладаг, хэрхэн энэ талаар илүү ихийг мэдэж болохыг ойлгохыг хичээж байна. Учир нь энэ машин нь хүн төрөлхтнийг Артемис II болон III төслийн хүрээнд сар руу аваачих учраас энэ удаагийн туршилтын нислэг чухал ач холбогдолтойгоос гадна хариуцлагатай даалгавар юм гэж хэлжээ. Түүнчлэн бид хүмүүсийг нарны аймаг болон сарны орон зайг судлахад туслах төслийн нэг хэсэг болсондоо баяртай байна." гэж нэмж хэлсэн юм.

Артемис нэг төслийн хүрээнд хийгдэж буй энэ удаагийн нислэгийн санхүүжилтийн нийт төсөв 4 тэрбум америк доллар бөгөөд 2025 онд сансрын нисгэгчдийг сар руу хөөргөх ажлын бэлтгэл гэж үзэж байгаа юм. Сансрын нисгэгчид хамгийн сүүлд 50 жилийн өмнө Аполлон 17 төслийн хүрээнд саран дээр очиж байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сар руу ниссэн орион хөлгийг газардуулахад бэлтгэж байна  
Үзсэн: 105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй