Шууд Chart

“МИАТ” ТӨХК Ази, Евродын чиглэлд ачаа тээврийн нислэг үйлдэж байна

2022-12-01 14:37:40

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод “Агаарын тээврийн либералчлалыг үе шаттай үргэлжлүүлэх замаар ачаа тээврийн зангилаа төвийг бий болгоно” гэж тусгасны дагуу "МИАТ" ТӨХК олон улсын транзит ачаа тээврийн бизнесийг хөгжүүлэх зорилгоор 2022 оны 7-р сарын 23-ны өдөр ачаа тээврийн зориулалттай В757-200F агаарын хөлгийг Монгол Улсад оруулж ирсэн юм. Ачаа тээврийн зориулалттай уг агаарын хөлгийг нислэг үйлдвэрлэлд ашиглахад шаардлагатай бүхий л дүрэм журмыг хангасны үндсэн дээр 2022 оны 9-р сарын 28-ны өдрөөс эхлэн нислэг үйлдлвэрлэлдээ ашиглаж байна.
 
В757-200F агаарын хөлөг нь IATA DGR-63 дахь журмын дагуу Ангилал-7 цацраг идэвхит бодисоос бусад төрлийн аюултай ачаа тээвэрлэх боломжтой тул МИАТ компанид төрөл бүрийн аюултай ачаа тээвэрлэх боломжийг олгож байна.
 
Эх сурвалж: "МИАТ"ТӨХК

“МИАТ” ТӨХК Ази, Евродын чиглэлд ачаа тээврийн нислэг үйлдэж байна  
Үзсэн: 234 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй