Шууд Chart

Цасанд хаагдсан зам, гарцыг нээх ажлыг зохион байгуулж байна

2022-12-01 15:05:53

Төв аймгийн Архуст, Баяндэлгэр, Эрдэнэ, Баянжаргалан зэрэг сумдын нутгаар цас их орж, зам хаагдан малчид сум, орон нутаг руу зорчих боломжгүй болсон тул аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Онцгой байдлын газраас засмал замаас эхлэн сумын төв хүртэл, цаашлаад малчдын өвөлжөө рүү зам гаргах ажлыг зохион байгуулж байна.
 
Тухайн зам, гарцыг нээснээр цасанд боогдсон малчид сум, орон нутаг руу зорчих, хүнс, тэжээлээ авах, малын мах, махан бүтээгдэхүүн, түүхий эдээ зах зээлд хүргэх нөхцөл бүрдэж байгаа юм гэж Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 


Цасанд хаагдсан зам, гарцыг нээх ажлыг зохион байгуулж байна  
Үзсэн: 280 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй