Шууд Chart

БНСУ-д үйлдвэрчний эвлэлүүд жагслаа

2022-12-04 12:22:01

БНСУ-ын нийслэл Сөүл хотод үйлдвэрчний эвлэлийн гишүүд эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгууллаа. Тэд тээврийн үнийн маргаан, ажлын байрны хүнд нөхцөлийг эсэргүүцэн ажил хаялт зарласан ачаа тээврийн жолооч нарын эсэргүүцлийг үл тоомсорлон, ажлаа үргэлжлүүлэн хийхийг шаардсан хэмээн засгийн газраа буруутгаж байна.

Бямба гарагт Өмнөд Солонгосын нийслэлд хэдэн мянган ажилчид, үйлдвэрчний эвлэлүүдийн дуу хоолойгоо нийлүүлсэн жагсаал цуглаан боллоо. Жагсагчид Сөүлийн Үндэсний Ассамблейн ойролцоо цугларч, ерөнхийлөгч Юн Сук Ёолын консерватив засгийн газрыг хөдөлмөрчдийг дарамталж, ачааны машины жолооч нарын ажлын хүнд нөхцөл, санхүүгийн тэмцлийг үл тоомсорлож, шатахууны үнэ нэмэгдсэнээр байдал улам бүр дордлоо гэж буруутгаж байгаагаа илэрхийллээ. Үйлдвэрчний эвлэлийн холбооны хэвлэлийн төлөөлөгч Хан Сан Жин засгийн газрыг ачаа тээврийн салбарын ажилчдад “шударга бус” хандсан гэж шүүмжилсэн байна. “Ачаа тээврийн жолооч нар ашиг олохын тулд хэтрүүлэн ачсан тээврийн хэрэгслийг урт хугацаанд жолоодож, амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулж байна” гэж тэрээр нэмж мэдэгджээ.

Засгийн газар мягмар гарагт ажил хаясан ачааны машины жолооч нарын дотроос цемент ачсан 2500 орчим машины эздийг ажилдаа буцах тушаал гаргаж, тэдний ажил хаялт нь улсын эдийн засгийг сүйрүүлж байна гэж мэдэгдсэн юм. Үйлдвэрчний эвлэл ажил хаялтаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн тул тушаалын дагуу хэдэн ажилчин ажилдаа буцаж орсон нь тодорхойгүй байгаа юм байна.

Ачаа тээвэрчдийн эв санааны нэгдлийг зангидсан олон мянган гишүүд өнгөрсөн долоо хоногоос эхлэн ажил хаялт зарлаж, Засгийн газраас 2022 оны сүүлээр хүчинтэй байх ачаа тээврийн доод тарифын тогтолцоог байнгын болгохыг шаардсан юм. Тэд хамгийн бага тарифын систем нь санхүү, хувийн аюулгүй байдалд маш чухал гэж үзэж байгаа бөгөөд үүнгүйгээр тэд хүргэлтээ нэмэгдүүлж, амьжиргаагаа залгуулахын тулд эрсдэлтэй нөхцөлд ажиллахад хүрээд байгаагаа мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ-д үйлдвэрчний эвлэлүүд жагслаа   
Үзсэн: 433 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй