Шууд Chart

ИБУИНХУ-ын ханхүү Виллиам “Earthshot” шагнал гардууллаа

2022-12-04 12:29:33

Уэльсийн ханхүү Виллиам, Гүнж Кэйт нар АНУ-д айлчилж, байгаль орчинд үзүүлэх сайн нөлөөллийг дэмжих зорилготой “Earthshot” шагнал гардуулах ёслолд оролцлоо. Үүгээр түүний АНУ дахь 3 хоногийн айлчлал дуусгавар болж байна.

Хунтайж Уильям Баасан гарагийн орой Бостонд гурван өдрийн айлчлалынхаа сүүлийн арга хэмжээ болох “Earthshot” тэмцээний гала арга хэмжээнд оролцож, дэлхийн байгаль орчны асуудлыг шийдвэрлэх "хүсэл тэмүүлэлтэй, өөдрөг, шамдуулсан" өнгө аястай илтгэл хэлэлцүүллээ гэж хэвлэлүүд уламжилжээ. Уэльсийн ханхүү АНУ-ын ерөнхийлөгч байсан Жон Кеннедигийн дурсгалд хүндэтгэл үзүүлж, түүний 1962 онд сансрын нисгэгчдийг саран дээр буулгахын төлөө тус үндэстнийг хөдөлгөхөд хүргэсэн хэлсэн үгнээс нь санаа авч энэхүү шагналыг анх санаачилсан юм гэж хэлжээ. Тэрээр байгаль орчныг хамгаалахад яг ийм шуурхай, цар хүрээтэй ажил хэрэгтэй гэж онцолсон юм.

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй Ханхүү Виллиамын нэрэмжит Earthshot шагнал нь байгаль хамгаалал, цэвэр агаар, далай тэнгисийг сэргээх, хог хаягдлыг арилгах, уур амьсгалын өөрчлөлт гэсэн таван тусдаа төрлөөр ялагч бүрт 1 сая фунт стерлингийн шагналыг олгодог байна. Түүнчлэн ялагчид болон эцсийн шатанд шалгарсан 15 оролцогч байгаль орчны шаардлагад тулгуурласан өөрийн төслөө өргөжүүлэх дэмжлэгийг авах эрхтэй болдог байна.

Хааны гэр бүлийн хосууд айлчлалын хүрээнд мөн АНУ-ын Бостон дахь хүүхэд, залуучуудад дэм үзүүлдэг буяны байгууллагад зочилж, олон нийттэй гар барин ярилцаж, хүмүүстэй халуун дотно харилцаж байсан хэмээн сэтгүүлчид тэмдэглэжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ИБУИНХУ-ын ханхүү Виллиам “Earthshot” шагнал гардууллаа   
Үзсэн: 385 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй