Шууд Chart

АНУ Израилыг дэмжинэ 

2022-12-05 12:27:17

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен АНУ Израйлд үзүүлдэг тусламж дэмжлэгээ үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Израйлын ерөнхий сайдаар Бенжамин Нетаньяхутай сонгогдсоноор барууны жигүүрийн гишүүд засгийн эрхэнд гарч байгаа нь санаа зовоосон асуудал боловч тус улсад үзүүлдэг дэмжлэгт төдийлөн нөлөөлөхгүй гэдгийг Вашингтон зарлалаа.

Блинкен ням гарагт хэлэхдээ, АНУ Нетаньяхугийн эсэргүүцэж байсан Израиль-Палестины мөргөлдөөнийг хоёр улсын хэмжээнд шийдвэрлэх, 2015 онд сунжирсан Ираны цөмийн хэлэлцээрийг сэргээх зэрэг зорилгоо хадгалж байгаа ч тус улс Израил улсын тууштай дэмжигч хэвээр байх болно гэж мэдэгдлээ.

Блинкен мөн Байдены засаг захиргаа Нетаньяхугийн засгийн газартай хувийн шинж чанараараа бус бодлогод нь тулгуурлан харилцана гэдгээ илэрхийлсэн юм. Гэхдээ Палестинчуудыг гадуурхсан бодлогыг АНУ зүгээс эсэргүүцнэ гэдгийг ч анхаарууллаа. Эдгээр нь Израил улсын урт хугацааны аюулгүй байдал болон еврейчүүдийн ардчилсан улсын ирээдүйд сөргөөр нөлөөлнө гэж тэр хэлсэн юм.

Израилын дэмжигч J Street-ийн жил тутмын бага хурал дээр хэлсэн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Блинкен ийнхүү байр сууриа илэрхийллээ. Тэрээр нэмж хэлэхдээ "АНУ-Израилын түншлэл Израил улсын аюулгүй байдлын төлөөх хатуу амлалтаар үргэлжилдэг бөгөөд энэ нь хэзээ ч өнөөдрийнхөөс илүү хүчтэй байсангүй " гэж онцолжээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Израилыг дэмжинэ   
Үзсэн: 404 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй