Шууд Chart

БНХАУ-ын сансрын нисгэгчид эх дэлхийд газардлаа

2022-12-05 12:31:24

БНХАУ гурван сансрын нисгэгч тус улсын сансрын хөтөлбөрийн бэлгэ тэмдэг болсон Тянгонг станцын бүтээн байгуулалтыг дуусгахаар зургаан сар сансарт ажилласан юм байна. Тэд даалгавраа биелүүлээд эх дэлхийдээ эргэн ирж ням гарагт Хятадын умард элсэн цөлд амжилттай газарджээ.

Командлагч Чен Дун болон сансрын нисэгч Лю Ян, Цай Сюжэ нарыг тээвэрлэж явсан капсул Хятадын хойд нутгийн говь цөлд ойролцоогоор орон нутгийн цагаар 20:10 минутын үед буух талбайд амжилттай газардсан тухай Хятадын төв телевиз мэдээллээ. Буцахаасаа өмнө тэд Лхагва гарагт Шэньжөү-15 хөлөг онгоцоор зургаан сар сансарт ажиллахаар ирсэн өөр гурван нисгэгчтэй хамт бараг таван өдөр ажилласан нь Хятад улс анх удаа зургаан сансрын нисэгчийг нэгэн зэрэг сансарт хөөргөсөн тохиолдол боллоо хэмээн онцолжээ. Энэ нь Хятадын гурав дахь буюу эцсийн модуль энэ сард станцтай залгагдаж байгаа хэрэг болж байна.

Эх дэлхийдээ эргэн ирсэн нисгэгчдийг газардсанаас хойш 40 минут орчмын дараа Эмнэлгийн ажилтнууд тэднийг капсулаас гаргах ажлыг гүйцэтгэсэн юм. Нисгэгчид бүгд инээмсэглэж, биеийн байдал сайн байгаагаа илэрхийлэн буух талбайн ажилчид руу баяртайгаар даллаж байгаа ань дүрс бичлэгт харагдаж байна.

Гурван сансрын нисгэгчийн нэг Лю Ян ах дүү хамаатан садан, нутаг нэгтнүүдээ хараад сэтгэл нь хөдөлсөн гэж сэтгүүлчдэд ярьсан байна.. "Тэнгэрийн ордон мартагдашгүй, гэхдээ би эх орноо илүү их санасан" гэж Лю хэлжээ. Тус баг зургаадугаар сард “Шэнжоу-14” төслийн хүрээнд сансарт хөөрсөн юм байна. Тэд гурван удаа хөлгөөс гарч задгай сансарт байсан бөгөөд, станцаас шинжлэх ухааны лекц уншиж, олон төрлийн туршилт хийсэн гэж мэдээлжээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын сансрын нисгэгчид эх дэлхийд газардлаа  
Үзсэн: 268 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй