Шууд Chart

ӨНӨӨДӨР: “Хотжилт ба хүрээлэн буй орчин-2022” зөвлөлдөх уулзалт болно

2022-12-07 07:13:39

Өнөөдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Милленниум плаза

09:00 цагт: Уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах эмнэлзүйн сургалт болно. Тус сургалтад 21 аймгийн эрүүл мэндийн байгууллагын уламжлалт анагаах ухааны 250 эмч, мэргэжилтнүүд, удирдах түвшний менежерүүд хамрагдана.  Утас: 88027947


МУИС-ийн Номын сан

09:00 цагт: "Хот төлөвлөлтийн асуудал ба шийдэл” сэдэвт “Хотжилт ба хүрээлэн буй орчин-2022” зөвлөлдөх уулзалт МУИС-ийн Номын сангийн 502 тоот танхимд эхэлнэ.


ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

10:00 цагт: "Холбооны эрх зүйн байдлын тухай болон сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд: ИНБ-уудын байр суурь" сэдвээр олон талт цахим хэлэлцүүлэг болно. (ID: 88004775142, Pass: 484814)

10:00 цагт: Авлигатай тэмцэх газраас албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн асуудлаар цахим уулзалт хийнэ. Уулзалтын үеэр ХОМ-ийг хэрхэн мэдээлэх, хяналт шалгалтаар илэрдэг нийтлэг зөрчлүүд, үндэслэлгүй хөрөнгөжсөн болон хууль бусаар орлого олж байгаа зарим зөрчлийн талаар ярилцана. Утас: 80750912


Монгол-Солонгосын Политехник Коллеж

10:00 цагт: Монгол-Солонгосын Политехник Коллежид хэрэгжүүлсэн “Түншлэлд Суурилсан Техникийн Болон Мэргэжлийн Боловсрол, Сургалт” төслийн үр дүнг танилцуулах үйл ажиллагаа болно. Утас: 96764547


Шинжлэх ухаан, техникийн их сургууь

11:00 цагт: Б.Дунгаамаагийн "Монгол дээлийн зохион бүтээлт" номын нээлт болно. /ШУТИС-ын 8-р байр. Хурлын танхимд/ Утас: 99195384


Авлигатай тэмцэх газар

18:00 цагт: Авлигатай тэмцэх газар, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв хамтран зарласан "Түүний түүх" уралдааны бүтээлийг хүлээн авна.


ӨНӨӨДӨР: “Хотжилт ба хүрээлэн буй орчин-2022” зөвлөлдөх уулзалт болно  
Үзсэн: 780 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй