Шууд Chart

БНТУ байгалийн хий нийлүүлэлтийн төв болох бэлтгэлээ хангаж байгаагаа мэдэгдэв

2022-12-06 13:41:47

Турк улс Европ тивд хий нийлүүлэх төв болох бэлтгэл ажлаа хангаж байгааг тус улсын ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган мэдэгджээ. ОХУ Туркийн газар нутгаар дайруулан байгалийн хийгээ Европ руу нийлүүлэх саналыг өнгөрсөн 10-р сард Анкарад тавьж байсан юм.

Хойд урсгал хийн хоолойгоор дамжин өнгөрөх байгалийн хийн хэмжээг өөрчлөхийн тулд Турк улсад дамжуулах төв байгуулах санааг Оросын ерөнхийлөгч Путин дэвшүүлсэн. Туркт байгалийн хий дамжуулах хоолойн шинэ системийг бий болгож, түүгээр гуравдагч орнууд ялангуяа Европын орнуудад хий нийлүүлэх боломжтой болно гэж Москва үзэж байгаа юм. Путин өнгөрсөн 10-р сард Туркийн ерөнхийлөгчид саналаа илэрхийлэхэд Анкара нааштай хариу өгсөн. Турк улс хар тэнгисээр дамждаг Туркийн урсгал болон Хөх урсгал зэрэг хэд хэдэн хоолойгоор дамжуулан Оросоос байгалийн хий их хэмжээгээр авсан. Гэхдээ зарим шинжээч дамжуулагч эсвэл байгалийн хий худалдаалагч орон байлаа ч турк улс Оросын байгалийн хийг орлох орон болоход хэд хэдэн саад бэрхшээл тулгарна гэж таамаглаж байхад зарим нь Турк улсад хий дамжуулах төв байгуулах санаа цаг хувьцааны хувьд тохиромжгүй гэж үзэж байна.

Мөн Анкарагийн зарим албаны хүн Газар дундын тэнгист тулгарч байгаа геополитикийн сорилтуудыг авч үзвэл бүс нутгийн эрчим хүчний зах зээлд илүү том үүрэг гүйцэтгэх нь өндөр ач холбогдолтой гэж ярьсан байна. Москвагийн хувьд өрнөдийн орнуудыг эрчим хүчээр хангах, Европын дамжуулах хоолойноос хараат байдлаа бууруулахын тулд Турк зэрэг байгалийн хийн өөр замуудыг бий болгохыг олон жилийн турш илэрхийлж ирсэн. Өнгөрсөн 9-р сарын сүүлээр Хойд урсгал-2 хийн хоолойд дэлбэрэлтээс болж эвдрэл гарснаар Оросын хийг Герман руу нийлүүлэх хоолойн ашиглалтын хүчин чадалд ноцтой нөлөө үзүүлсэн. Энэ үйл явдал Москва Европын эрчим хүчний харилцаанд эргэлтийн цэг болсон гэж шинжээчид үзэж байгаа юм. 1990-ээд онд Орос улс Туркийн байгалийн хийн хэрэглээний 60гаруй хувийг хангадаг байсан бол сүүлийн жилүүдэд Анкара Азербайжан, Иран, Алжир, Нигери зэрэг олон эх үүсвэрээс байгалийн хий худалдан авч байгаагаас Оросын нийлүүлэлтийн эзлэх хувь 44 хувь болж буурчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНТУ байгалийн хий нийлүүлэлтийн төв болох бэлтгэлээ хангаж байгаагаа мэдэгдэв  
Үзсэн: 332 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй