Шууд Chart

Нийлүүлэлт саатсан ч дэлхийн зэвсгийн худалдаа долоон жил дараалан өсжээ

2022-12-06 13:57:31

Стокгольмын олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгээс гаргасан шинэ тайлангаар 2021 онд дэлхийн хамгийн том батлан хамгаалахын 100 компанийн зэвсэг, цэргийн үйлчилгээний борлуулалт 2021 онд 1,9 хувиар өсөж, 592 тэрбум ам.долларт хүрсэн байна. Цар тахлаас улбаатай бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт саатсан ч 2021 онд зэвсгийн худалдаа 1,9 хувиар өссөнийг Дэлхийн зэвсгийн худалдааны жилийн тайлан харуулж байна.

Энэ нь дэлхий даяар зэвсгийн худалдаа долоо дахь жилдээ дараалан өссөн үзүүлэлт болж байна. Нийлүүлэлтийн сүлжээний саатал 2021 онд худалдааг саатуулсны зэрэгцээ Украины дайны нөлөөгөөр улам бүр дордох төлөвтэй байгааг тус судалгааны хүрээлэнгийн тайланд дурджээ. Өрнөдийн орнуудын хувьд ОХУ бол зэвсгийн үйлдвэрлэлд ашигладаг түүхий эдээр хангагч чухал улсын нэг юм. Гэвч дайны улмаас үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байгаа Орос улс Өрнөдийн хоригийн улмаас нийлүүлэлт хийх, төлбөрөө хүлээж авахад хүндрэлтэй тулгарсан. 2021 оны Америкийн 40 компанийн борлуулалт зэвсгийн худалдааны жагсаалтад давамгайлж байсан ч өндөр инфляцын нөлөөгөөр борлуулалт нь мэдэгдэхүйц буурсан байна. Харин энэхүү тайланд Хятадын зэвсэг үйлдвэрлэгчдийн борлуулалт их хэмжээгээр өссөнийг онцолжээ. Жагсаалтад багтсан Хятадын зэвсгийн найман компанийн нийт зэвсгийн борлуулалт 109 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оныхоос 6,3 хувиар өссөн байна. 

Мөн Өмнөд Солонгосын үйлдвэрлэгчид дунджаас дээгүүр борлуулалтын өсөлттэй гарч, жагсаалтад багтсан 4 компанийн нийт борлуулалт өмнө оныхоос 3,6 хувиар өссөн байна. Энэ жил Польштой зэвсгийн худалдааны том гэрээ байгуулснаар ойрын жилүүдэд өмнөд Солонгосын зэвсгийн худалдаа өсөх төлөвтэй байна. Францын Дассо групп мөн өндөр өсөлттэй гарч, борлуулалт нь 2021 онд 59 хувиар өсч 6,3 тэрбумд хүрсэн нь Рафаль байлдааны онгоц нийлүүлсэнтэй холбоотой юм байна. Зэвсгийн худалдааны Тэргүүлэгч 100 компанийн жагсаалтад бүртгэлтэй, Европд төвтэй 27 компанийн зэвсгийн нийт борлуулалт 4,2 хувиар өсөж, 123тэрбумд хүрчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нийлүүлэлт саатсан ч дэлхийн зэвсгийн худалдаа долоон жил дараалан өсжээ   
Үзсэн: 335 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй