Шууд Chart

Израил газрын зурвас дахь ханыг уртасгана

2022-12-07 14:58:07

Израил удаан хугацаанд үйл ажиллагаа нь зогссон Газын зүүн хэсэг дэх худалдааны терминал байрлаж байсан газарт хамгаалалтын хаалтыг сунгаж барих шийдвэр гаргасан байна. Тиймээс мягмар гарагаас эхлэн тус боомтыг буулгаж, барилгын ажлыг эхлүүллээ. Тус Карни гарам нь Палестины хамгийн том, импорт экспортын гол терминал байжээ.

Карни гарам нь сканер, туузан дамжуулагчаар тоноглогдсон Палестины хамгийн том худалдааны терминал байсан бөгөөд 2007 онд зэвсэгт бүлэглэл Газын зурвасыг бүслэн авсны дараачаар үйл ажиллагаа нь зогсож, үүнээс хойш 3 жилийн хугацаанд зөвхөн шаардлагатай тохиолдолд хүмүүнлэгийн хэрэгцээт бараа бүтээгдэхүүн хүлээн авахад л ашиглаж байсан юм. Эцэст нь бүр мөсөн ашиглахаа больж, Газын зурвасын зүүн өмнөд хэсэгт байрлах жижиг, хязгаарлагдмал Керем Шалом гарам руу үйл ажиллагааг нь шилжүүлсэн байна. Керем Шалом Карнитай дүйцэхүйц дэвшилтэт технологиор тоноглогдоогүй бөгөөд энд Израилын ачааны машинууд ачаагаа буулгаж, үүний дараа Палестины ачааны машинууд бараагаа авахаар ар араасаа дараалан ажилладаг юм байна.

Ням гарагт Израилын цэргийнхэн газар доорх хаалт барих ажлыг дуусгахын тулд Карни хотыг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг эхлүүлсэн гэж мэдэгдсэн. Мөн "Энэ нь Газын зурвастай хиллэдэг бүс нутгийн хамгаалалтыг сайжруулах ажлын нэг хэсэг бөгөөд энэ бүс нутгийн хамгаалалтыг сайжруулах зорилготой " гэж Израилын талаас мэдээлжээ.

Өнгөрсөн жил Израил зэвсэгт дайчдыг тус улсад нууцаар нэвтрэхээс сэргийлэх зорилгоор Газын зурвасын эргэн тойронд аюулгүйн хаалт барьж дуусгаснаа зарласан. 65 километр урт хаалт нь радарын систем, далайн мэдрэгч, дайчдын хонгилыг илрүүлэх газар доорх мэдрэгчийн сүлжээтэй. Одоо Карнийн терминалыг бүрэн буулгаж оронд нь хамгаалалтын ханыг сунган барихаар болжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Израил газрын зурвас дахь ханыг уртасгана   
Үзсэн: 384 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй