Шууд Chart

АНУ Украинд нэмэлт дэмжлэг үзүүлэхийг уриалав

2022-12-08 15:48:12

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Украинд дэлхийн улс орнуудыг илүү их дэмжлэг үзүүлэхийг уриалсан байна.

Оросын арми хоёр сарын өмнөөс Украины дэд бүтцийн эсрэг цэргийн кампанит ажил эхлүүлснээр сая сая украинчууд хүйтэн өвөл дулаан, цахилгаан, ус тогтмол хэрэглэж чадахгүй хүнд хэцүү цаг үеийг туулж байгааг тэрбээр дурджээ.

Энтони Блинкен Орос улс Украины дэд бүтэц рүү чиглэсэн дайралт хийснээр гэр, сургууль, оффис, сүм хийд болсон бусад газарт цахилгаан дамжуулах шугам, ус дамжуулах шугам хоолой, халаалтын системийн хэвийн ажиллагаа алдагдсан байгааг дурдсаныг "Ассошэйтэд пресс" мэдээлсэн байна.

Тэрбээр өвлийн хүйтэн улиралд дайны хэцүү нөхцөлд тэмцэж байгаа Киевийн Засгийн газарт цэргийн туслалцаа үзүүлж ирсэн барууны орнууд Украин улс руу хөнжил, дулаалга, цахилгаан үүсгүүр, эмнэлгийн хэрэгсэл, бэлэн мөнгө болон бусад хэрэгцээт зүйлсийг илгээхээр НҮБ болон тусламжийн бүлгүүдтэй хамтран зүтгэж байгаагаа онцлон тэмдэглэсэн байна.

АНУ өнгөрсөн долоо хоногт Украинд "чухал цахилгаан эрчим хүчний сүлжээний тоног төхөөрөмж" авахад дэм болох 53 сая америк долларын шинэ тусламжийн багц зарласан юм.

Европын холбоо өнгөрсөн сард Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зориулж 523 сая евро буюу 550 сая америк долларын тусламж үзүүллээ гэж мэдэгдсэн бол АНУ НҮБ-ын хүмүүнлэгийн зохицуулах агентлагийн уриалгад 1.2 тэрбум америк доллар өгөхөө мөн амласан байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Украинд нэмэлт дэмжлэг үзүүлэхийг уриалав   
Үзсэн: 349 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй