Шууд Chart

2022 оны Нобелийн шагналтуудад шагнал гардуулах ёслол болов

2022-12-11 12:10:11

2022 оны Нобелийн шагнал гардуулах ёслол боллоо. Уламжлал ёсоор Осло хотын захиргааны байранд Норвегийн хааны гэр бүлийнхэн болон засгийн газрын гишүүд оролцсон Энх тайвны шагнал гардуулах ёслолыг, Нобелийн сангийн интернэт хуудсаар шууд дамжуулан үзүүлсэн байна. Шагналыг Орос, Беларус, Украины хүний эрхийн төлөө тэмцэгч идэвхтнүүдэд олгосон юм.

Шагналыг үндэслэгч Альфред Нобелийн хөрөг бүхий алтан медаль, дипломыг Норвегийн Нобелийн хорооны дарга Оросын “Мемориал” байгууллагын тэргүүн асан Ян Рачинский, украины Иргэний эрх чөлөөний төлөө төвийн Александра Матвийчук болон Белорусийн өмгөөлөгч, хүний эрхийн хөдөлгөөний идэвхтэн Алесь Беляцкийг төлөөлүүлж түүний гэргий Наталья Пинчук нарт гардуулжээ. Тус бүрийн улсад иргэний эрхийг хамгаалах үйлсэд хүчин зүтгэсэн эдгээр байгууллага, хувь хүмүүсийн энх тайвны үйлсэд оруулсан хувь нэмрийг Нобелийн хороо зүй ёсоор үнэлж байна гэж тус хорооны дарга шагнал гардуулах үедээ цохон хэлсэн байна. Шагналыг үндэслэгч Альфред Нобелийн сүүлийн захиас ёсоор, Энх тайвны шагналыг дангаар нь Осло хотод гардуулдаг уламжлалтай. Гэрээслэгч, Норвегийн парламентаас томилогдсон 5 хүний бүрэлдэхүүнтэй хорооны шийдвэрээр Нобелийн Энх тайвны шагналыг олгож байхыг захиалан үлдээсэн байдаг. Түүний нэрээр нэрлэгдсэн бусад шагналыг шведийн Стокгольм хотод гардуулдаг. Улмаар Шведийн хаан 16-р Карл Густав энэ жилийн Анагаах ухаан, физик, хими, утга зохиол, эдийн засгийн Нобелийн шагналтын эздэд диплом, алтан медалийг гардуулан өгсөн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

2022 оны Нобелийн шагналтуудад шагнал гардуулах ёслол болов   
Үзсэн: 715 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй