Шууд Chart

БНХАУ дахь ковидын хязгаарлалт суларсны дараа эм бэлдмэлийн эрэлт ихсэв

2022-12-11 12:30:17

Коронавирусний эсрэг хязгаарлалт суларсны дараагаас Хятад улс даяар ханиад томууны эм бэлдмэл, эсрэг биет илрүүлэх шинжилгээний иж бүрдлийн эрэлт эрс нэмэгджээ. Хүмүүс эмийн сангаас ханиад, халуун, үрэвслийн зэрэг эм худалдаж авахын тулд хувийн мэдээллээ бүртгүүлэх журмыг энэ сарын 7-ноос эхлэн цуцалсантай энэ нь холбоотой байна. Хятадын Үндэсний эрүүл мэндийн Хорооноос мэдээлснээр, хүмүүс гэртээ түргэвчилсэн шинжилгээ хийж, эерэг хариу гарах тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад мэдээлэх журамтай болсон юм.

Өмнө Зүгийн Гуандун мужийн нийслэл Гуанжоу хотын эрх баригчид эмийн үйлдвэрүүдийн хангамж нийлүүлэлтийг хэвийн үргэлжлүүлэхийг чармайн ажиллаж байгаа тухай мэдээлж байна. Тус хотын 7200 гаруй эмийн сан өсөн нэмэгдэж буй эрэлтэд тохируулан ажиллаж байгаа тухай CCTV-ийн мэдээнд дурджээ. Мөн орон нутгийн эрх баригчдын зүгээс иргэдийн вирусээс өөрсдийгөө хамгаалах хүчин чармайлтыг сайшааж байгаа боловч эм бэлдмэл бөөнөөр худалдан авах шаардлагагүй, хотын хэмжээнд хангалттай нөөц бий гэж анхааруулж байгаа юм байна. "Эрэлт хэрэгцээг хангахын тулд манай ажилчид гурван ээлж болон илүү цагаар ажиллаж байна. 11 дүгээр сараас хойш бид өдөрт дунджаар 10,000 гаруй багц тээвэрлэлт хийсэн" гэж Hutchison Whampoa Guangzhou компанийн ерөнхий менежер Сюй Кюй ярьж байна.

Өнгөрсөн долоо хоногт Хятадын олон нийтийн газар, оффисуудад ПСР шинжилгээний шаардлагыг үндсэндээ цуцалсан боловч боловч хөл хөдөлгөөн ихтэй орчинд ажилладаг хүмүүс, эмнэлгийн байгууллагууд, өндөр настны асрамжийн газар зэрэгт ПСР шинжилгээний хүчинтэй сөрөг хариу шаардлагатай хэвээр байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ дахь ковидын хязгаарлалт суларсны дараа эм бэлдмэлийн эрэлт ихсэв   
Үзсэн: 377 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй