Шууд Chart

АНУ кибер гэмт хэргүүдээс үүдэн 100 тэрбум долларын хохирол амсчээ

2013-07-24 12:02:32

Кибер халдлагуудын улмаас дэлхийн олон улс орон  асар их хэмжээний хохирол амсаад байна. Түүний дотор АНУ жил бүр кибер гэмт хэргийн улмаас 100 тэрбум доллар хохирол амсч байгаа аж.  Энэ тухай америкийн стратеги, олон улсын судалгааны төв болон цахим сүлжээнүүдийн хамгаалалт эрхэлдэг Mc Afee компаний хамтарсан судалгаанд   дурьджээ.  Кибер гэмт хэргүүдийн учруулсан эдийн засгийн хохиролуудаас болон  аж үйлдвэрийн нууцыг хулгайлснаас үүдэн гарах үр дагавар  нь ажилгүйдэл юм гэж онцлон дурдсан байна. Гаргасан тооцоогоор бол  АНУ-д жил бүр энэ шалтгаанаар 508 мянган ажлын байргүй болж,  дэлхийн эдийн засаг нь нэг жилд кибер гэмт хэргийн улмаас 500 тэрбум долларын хохирол учирч байгааг зарим хэвлэл онцолжээ.

АНУ кибер гэмт хэргүүдээс үүдэн 100 тэрбум долларын хохирол амсчээ   
Үзсэн: 987 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй