Шууд Chart

Зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгож байна

2022-12-12 11:38:23

ЭМДЕГ , Швейцарийн Новартис компанитай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 төрлийн эмийг ЭМД-ын шимтгэлээ төлсөн хүн бүрд ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгож байна.

Эдгээр эмийг эхний ээлжинд "Новартис" компанийн албан ёсны 3 дистрибьютерийн 191 салбар эмийн сангаар олгож байсан бол эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМДЕГ-тай гэрээтэй бусад эмийн сангууд ч мөн олгох боломжтой болсон.

Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар 31 эмийн сантай нэмэлтээр гэрээ байгуулснаар хот, хөдөөгийн нийт 220 гаруй эмийн сангаас Новартис компанийн эмийг ЭМД-ын 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна.

 
Д/Д Эмийн үндсэн бүлэг Эмийн худалдааны нэр Олон Улсын нэршил Тун хэмжээ Хэлбэр  Үйлдвэрлэгчийн нэр, Улс
1 Зүрхний хэм алдагдал Bisoprolol fumarate Bisoprolol fumarate 2.5 мг №30 Film coated tablets Lek S.A Warsawa, Poland 
2 Зүрхний хэм алдагдал Bisoprolol fumarate Bisoprolol fumarate 5 мг №100 Film coated tablets Lek SA Strykow, Poland
3 Зүрхний хэм алдагдал Bisoprolol fumarate Bisoprolol fumarate 10 мг №100 Film coated tablets Lek SA Strykow, Poland 
4 Даралт бууруулах Amlodipine Amlodipine 5 мг №30 Tablets Lek Pharmaceuticals d.d, Словени
5 Даралт бууруулах Amlodipine Amlodipine 10 мг №100 Tablets Lek Pharmaceuticals d.d, Словени
6 Даралт бууруулах Ramipril Ramipril 10 мг №100 Tablets Lek SA Strykow, Poland 
7 Даралт бууруулах Ramipril Ramipril 5 мг №20 Tablets Lek SA Strykow, Poland 
8 Хөхний хавдар Tamoxifen Tamoxifen 20 мг №30 Tablets Salutas Pharma GmbH, Герман
9 Шээс хөөх Furosemide Furosemide 40 мг №100 Tablets Salutas Pharma GmbH, Герман
10 Хөхний хавдар Anastrazole Anastrazole 1 мг №30 Film coated tablets Salutas Pharma GmbH, Герман
11 Даралт бууруулах Valsartan Valsartan 80 мг №28 Film coated tablets Novartis Farmaceutica SA Barbera, Испани
12 Даралт бууруулах Valsartan Valsartan 160 мг №28 Film coated tablets Novartis Farmaceutica SA Barbera, Испани
13 Хөхний хавдар Letrosole Letrosole 2,5 мг №30 Film coated tablets Novartis Pharma Stein AG, Щвейцарь
14 Уушгины өвчин /багтраа/ Salbutamol Salbutamol 100 мкг/доза Inhaler Aeropharm GmbH, Герман
15 Даралт бууруулах /шээс хөөх/ Hydrochlorthiaside Hydrochlorthiaside 25 мг №100 Tablets Salutas Pharma GmbH, Герман
16 Антибиотек Amoxicillin Amoxicillin 250 мг №100 Dispersable tablets Sandoz GmbH Kundl, Австри

 


Зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгож байна  
Үзсэн: 1443 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй