Шууд Chart

Орион сансрын хөлөг амжилттай буулаа

2022-12-13 11:09:43

НАСА-гийн Артемис 1 төслийн хүрээнд сарыг зорин хөөрсөн Орион хөлөг сансарт гүйцэтгэх даалгавраа дуусаж ням гарагт эх дэлхийдээ амжилттай газардсан байна. Хөлөг эх дэлхийд эргэн ирэхийг тулд дууны хурдаас 32 дахин их хурдалж, 2760 градусын халууныг тэсвэрлэн нисэж номхон далайд буужээ.

Хөлөг Мексикийн ойролцоох Гвадалупа арлын орчим номхон далайн усанд Ням гаригт буусан байна, Газардсан даруйд Тэнгисийн цэргийн флотын хөлөг онгоц очиж хөлгийг хүлээн авч, Орион дотор байсан чичиргээ мэдрэгч, цацрагийн хяналтын төхөөрөмжөөр тоноглогдсон туршилтын 3 хиймэл хүнийг гарган авсан байна. Цаашид сансрын нисгэгчдийг сар руу хүргэх төслүүдийн бэлтгэл болон ниссэн энэ удаагийн даалгавар амжилттай болж төгс нислэг үйлдлээ хэмээн Вашингтоноос сайшаасан байна.

Мэдээлэл хийсэн НАСА-ын мэргэжилтэн Эмили Нел "Сансрын хөлөг маш сайн ажилласан тул бид Артемис 2-ыг төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөнө хэмээн мэдэгджээ. Ирэх оны эхээр зарлагдах дөрвөн сансрын нисгэгчтэй сарыг тойрох төслийг 2024 он гэхэд хийхээр төлөвлөсөн байна. Мөн үүний дараа 2025 онд дахин хоёр хүн саран дээр бууж, эцэст нь саран дээр байнгын бааз бий болгоно хэмээн төлөвлөснөө энэ удаагийн мэдэгдэлд дурдлаа. Мөн хэтийн төлөвлөгөөнд 2030-аад оны сүүл гэхэд Ангараг гаригт экспедиц гаргах хөөргөх гэдгийг ч онцоллоо.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Орион сансрын хөлөг амжилттай буулаа   
Үзсэн: 533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй