Шууд Chart

АНУ-ын Ерөнхийлөгч Засгийн газрын санхүүжилтийг сунгах санаачилгад гарын үсэг зуржээ

2022-12-24 15:53:39

АНУ-ын Засгийн газрын санхүүжилтийг ирэх оны 12 дугаар сарын 30 хүртэл сунгах тухай, Конгрессийн хоёр танхимд дэмжигдсэн санаачилгад Ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зуржээ.

Цагаан ордны Хэвлэлийн албанаас энэ тухай мэдээлсэн байна.

Конгрессийн төлөөлөгчдийн танхим өмнө нь Сенатаар дэмжигдсэн тус улсын ирэх 2023 оны санхүүгийн жилийн төсвийн төслийг баталсан байна.

Энэ баримт бичиг 1.7 их наяд орчим ам.долларын өртөгтэй юм. Гэхдээ энэ баримт бичгийг Конгрессоор эцэслэн баталсан өдөр нь Төрийн тэргүүн гарын үсэг зурахгүй, хууль тогтоогчдоор батлуулсны дараа тодорхой хугацаа өнгөрсөн байх ёстой гэсэн хуулийн заалт үйлчилдэг байна.

Ийм шалтгаанаар Конгрессийн хоёр танхим Засгийн газрын санхүүжилтийг 12 дугаар сарын 30-наас өмнө сунгах санаачилгыг баталжээ. Улмаар Америкийн удирдагч дараагийн санхүүгийн жилийн бүрэн төсвийг ирэх 7 хоногийн баасан гарагийн наана гарын үсэг зурж баталгаажуулах ёстой болж байна.

Холбооны Засгийн газрын санхүүжилтийг орон нутгийн цагаараа 12 дугаар сарын 30-ны шөнө дунд хүртэл сунгахаар заасан энэ санаачилгыг батлаагүй бол АНУ-ын Засгийн газрын хэд хэдэн агентлагийн үйл ажиллагаа зогсоход хүрэх байжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Засгийн газрын санхүүжилтийг сунгах санаачилгад гарын үсэг зуржээ   
Үзсэн: 401 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй