
Японд үлэмж хэмжээний цас орж, шуурснаас Зүүн тэнгисийн эрэг дээрх Нийгата мужид гэхэд 6800-аад айл өрх гэрэл цахилгаангүй болоод байна.
Токиогийн цахилгаан эрчим хүчний компаниас өнөө өглөө ийм мэдээлэл хийжээ.
Түүнчлэн Японы хамгийн хойд талын Хоккайдо мужид өнөө өглөө 10 цагийн байдлаар 7500 айл өрх гэрэл цахилгаангүй байгаа мэдээтэй байна. Момбэцү хотын захиргаа 10 байршилд халаалттай түр хоргодох байр бий болгожээ.
Хоккайдогийн цахилгаан эрчим хүчний сүлжээ компанийн үзлэг шалгалтын явцад цахилгаан дамжуулах шугамыг дэмждэг ган цамхаг нурсныг тогтоосон, засварлах ажил явуулж байгаа ч эрчим хүчний хангамжийг хэзээ сэргээх нь тодорхойгүй байгаа юм байна.
Улмаар Хоккайдо мужийн захиргаа Момбэцүд дэмжлэг үзүүлэхийн тулд гамшгаас аврах баг илгээхийг Японы Өөрийгөө хамгаалах хүчнээс хүсчээ.
Их цас болон хүчтэй салхи шуурганы улмаас агаарын тээврийн хөдөлгөөнд мөн ихээхэн саад учруулж байна. Өглөөний 06.00 цагийн байдлаар "Жапан эйрлайнз” нисэх компани Нийгата, Комацу болон бусад хотын нисэх буудлуудын чиглэл дэх болон тэдгээрээс хүлээж авах 14 нислэгийг цуцалжээ.
"Ол Ниппон" нисэх компани мөн "Нью Читоос", "Шонай" болон бусад нисэх буудал руу зургаан нислэг үйлдэх байсныг цуцалсан мэдээтэй байна.
Цаашид ч нислэгүүд олноор цуцлагдах магадлалтай байгаагаас агаарын тээврийн компаниуд хүмүүсийг цахим хуудсаараа дамжуулан сүүлийн үеийн мэдээллийг шалгахыг уриалж байна.
Японд их хэмжээний цас орсноос тог цахилгаан тасарч, нислэг саатав | ||
Үзсэн: 428 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.