
Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хэнтий аймгийн Дадал суманд баригдах Чингис хаан аялал жуулчлалын цогцолборын Мэдээллийн төвийн зураг төсөл, барилга угсралт, бараа нийлүүлэх ажил гүйцэтгэх гэрээг Захиалагч талыг төлөөлж Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга“Мандалт Констракшн” компанитай байгуулж, гүйцэтгэгч талд гэрээг гардуулан өглөө.
Гэрээгээр тус бүтээн байгуулалтын ажлыг 2023-2024 онуудад хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна.
Хэнтий аймгийн Дадал суманд хийгдэх түүхэн аялал жуулчлалын дэд бүтцийг дэмжих хамгийн том бүтээн байгуулалт болох тус гэрээт ажлын хүрээнд:
-Чингис хаан аялал жуулчлалын цогцолборын Мэдээллийн төвийн 2150 м2 барилга болон авто зогсоол барих
-Дэлүүн болдог овоо орчмыг тохижуулах
-Хажуу булаг орчмыг тохижуулах
-Эрчист овоо орчмыг тохижуулах
-Цахилгаан машин, явган хүний зам дагуух амрах цэгүүд болон ариун цэврийн байгууламжууд барих
-Нисдэг тэрэг буух талбай барих ажлууд тус тус багтжээ.
-Тус цогцолбор нь Чингис хааны төрсөн, хүүхэд болон идэр насны амьдрал түүхтэй холбоотой түүхэн дурсгалт газар байрлаж байгаагийн хувьд байгаль, хүрээлэн буй орчны тогтоц, ландшафттай уялдсан, байгальд ээлтэй, дурсгалт газрын унаган төрх, үнэ цэнтэй байдлыг алдагдуулахгүй байхаар төлөвлөгдсөн байна.
-“Чингис хаан аялал жуулчлалын цогцолбор”-ын бүтээн байгуулалт нь 2 үе шаттай байгуулагдах бөгөөд эхний үе шатны ажлууд 2023 оноос эхлэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдлаа.
Эх сурвалж: БОАЖЯ
Чингис хаан аялал жуулчлалын цогцолборын мэдээллийн төвийн зураг төсөл, ажил гүйцэтгэх гэрээг гардуулан өгөв | ||
Үзсэн: 816 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.