
Итали улс Хятадад коронавирусний халдварын шинэ тохиолдол хурдацтай нэмэгдэж байгаатай холбогдуулан Хятадаас ирэх зорчигчдод тавих хяналтыг чангатгах арга хэмжээг авахаа мэдэгдсэн байна. Тус улсад Хятадаас ирэх агаарын тээврийн зорчигчдыг COVID-19-ийн шинжилгээнд заавал хамруулахаар болжээ.
Хятадын ЗГ коронавирусний халдварын эсрэг тэг бодлогоосоо татгалзсанаас хойш тус улсад цар тахлын шинэ тохиолдол огцом нэмэгдсээр байгаа юм. Ингэснээр, АНУ, Энэтхэг, Тайвань, БНСУ, Япон зэрэг улс орнууд Хятадын жуулчдад аялал жуулчлалын шинэ дүрэм журам тогтоосон юм. Лхагва гарагт Итали улсын засаг захиргаа COVID-19-ийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хятадаас ирж буй зорчигчдыг коронавирус илрүүлэх шинжилгээнд заавал хамруулах шаардлагатай болсныг зарласан байна. Энэ хүрээнд, Хятадын Ханжоу Сяошань нисэх онгоцны буудлаас Ромын Фиумичино нисэх онгоцны буудалд зорчин ирсэн зорчигчдод анхны туршилтыг явуулсан байна. Албаныхны мэдээлснээр, нийт нийт дөчин есөн зорчигчийн дунд 5 зорчигчийн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Сүүлийн өдрүүдэд Хятадаас Миланы Малпенса нисэх онгоцны буудалд газардсан нислэгүүдийн нэгийнх нь зорчигчдыг үзлэгт хамрагдсан дүнгээс харвал, зорчигчдын 50 гаруй хувьд нь коронавирус илэрсэн байна.
Харин Европын холбооны эрх баригчид Хятадаас ирж буй зорчигчдоос шинжилгээний хариу шаардахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Европын Холбооны бусад орнууд Италийн жишгийг дагахаас татгалзан, одоохондоо Хятад дахь цар тахлын нөхцөл байдлыг анхааралтай ажиглах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Итали улс Хятадаас ирэх зорчигчдоос “ковид-19”-ийн шинжилгээний хариу шаардана | ||
Үзсэн: 289 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.