Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2014-07-12 07:00:45

Өнөөдрийн байдлаар Дэлгэрмөрөн гол Мөрөн хот, Шишхэд гол Ринченлхүмбэ сум орчмоор өмнөх өдрөөс 35-45 см-ээр нэмэгдэн үерийн түвшинг даваад байна. Түүнчлэн Алтай нуруунаас усжих Ховд, Буянт голуудын адаг, Хэнтэй нурууны баруун хажуугаас усжих Туул гол Улаанбаатар хот, Алтанбулаг сум орчмоор, Хэрлэн гол эхээр буюу Мөнгөнморьт сум орчмоор тус тус үерийн түвшинг давж, үерийн байдалтай байна. 2014 оны 7 дугаар сарын 12-ны дээрх голуудын усны түвшин буурах хандлагатай хэдий ч үерийн түвшинг давсан хэвээр байх төлөвтэй байна.Иймд Баяр наадмын өдрүүдэд дээрх голуудын сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн Баяр наадмын өдрүүдэд түр зуурын усархаг аадар бороо орох төлөвтэй байгаа тул жижиг гол, хуурай сайрын сав газар эрэг, сууршин зусаж буй малчид, хот суурин газрын ард иргэдийг гэнэтийн уруйн үерээс аюулаас сэрэмжлүүлж байна.

Ус цаг уур, орчны хүрээлэн


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 976 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй