
Ховд аймагт 2022 оны жилийн эцсээр нийт 3.4 сая толгой мал тоологдсон урьдчилсан дүн гарсан. Тус аймгаас нийт 69 өрхийн 46.1 мянган толгой мал өөр аймаг суманд отроор өвөлжиж байна.
Аймаг, сумын аюулгүйн нөөцөд 657.14 тонн өвс, 492.97 тонн тэжээлийн үлдэгдэлтэй байна. Улсын нөөцөөс сумдад өвс, тэжээл олгох ажлыг зохион байгуулж байна.
Өвөлжилт хүндрэлтэй байгаа Булган, Үенч, Алтай сумдад цаг үеийн нөхцөл байдалтай танилцан зохих арга хэмжээ авч ажиллажээ.
Баруун гурван сумын хувьд нийт нутгаар цастай, тал хээрийн бүсдээ цасны зузаан 20-30 см, уулархаг бүс нутгаар 60-70 см орчим зузаан байгаа бөгөөд айл өрхүүд рүү зам хаагдсан хүндрэлтэй нөхцөл байдлууд үүсээд байна. Иймд хүндрэлтэй байгаа сумдад Улсын аюулгүйн нөөцөөс 733 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй олгож, хүлээлгэн өгчээ.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Ховд аймгийн 46.1 мянган толгой мал өөр аймагт отроор өвөлжиж байна | ||
Үзсэн: 273 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.