Шууд Chart

Цасанд суусан 44 удаагийн дуудлага бүртгэгдэж, 96 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа

2023-01-25 11:12:32

Он гарсаар цасанд суусан 44 удаагийн дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 96 иргэний аюулгүй байдлыг ханган, 35 тээврийн хэрэгслийг татан гаргалаа.

Тухайлбал, өчигдөр буюу 24-нд Увс аймгийн Сагил сумын Бургастай багийн “Сэртгэр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 85 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 40 км-т суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж,  2 зорчигчтой “Приус- 20” загварын суудлын автомашиныг татан гаргасан юм.

Иймд машин техник цасанд суух, боогдох зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг тогтмол сонсох,

-Хол, ойрын замд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, шатахууны нөөцтэй явах,

-Өөрийн болоод гэр бүлийн аюулгүй байдлыг хангах,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа анхааруулга, сэрэмжлүүлгийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ


Цасанд суусан 44 удаагийн дуудлага бүртгэгдэж, 96 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа  
Үзсэн: 363 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй