Шууд Chart

Азийн зарим орнуудад цаг агаар эрс хүйтэрсэн байна

2023-01-25 12:01:35

Энэ өдрүүдэд манай оронд цаг агаар эрс хүйтэрч байгаатай адил БНХАУ, Япон улс зэрэг азийн орнуудад мөн цаг агаар эрс хүйтэрч , их хэмжээний цас орсон мэдээлэл байна. Тухайлбал БНХАУ-ын хойд нутгаар урьд өмнө тохиолдож байгаагүйгээр хүйтэрч, хасах 53 хэмийн хүйтэн бүртгэгджээ.

Мягмар гарагт Хятадын алс хойд хэсэгт орших Мохэ хотод агаарын хэм урьд өмнө байгаагүй доод түвшинд хүрлээ гэж тус улсын дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. CCTV мэдээлснээр, Хар мөрөн мужийн цаг агаарын станц ням гарагийн өглөөний 7 цагт хасах 53 хэм байна гэж мэдээлсэн байна. Үүнтэй ойртож очсон хүйтэн тус улсад 1969 онд болж, хасах 52 хэм хүрч байсан рекордыг эвдсэн байна. Тус сувгийн мэдээлснээр Мохэ хотод амралтын өдрүүдэд гурван өдөр дараалан цельсийн хасах 50 хэмээс доош хүйтэрсэн байна.

Энэ хүйтэн цаг агаар цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна гэж мэдээлжээ. БНХАУ-ын цаг уурын үндэсний төв мягмар гарагт хүйтний сэрэмжлүүлгийг өгч, зүүн болон өмнөд нутгийн зарим нутгаар агаарын температур буурч, хүчтэй салхи шуургатай байх төлөвтэй байна хэмээн анхаарууллаа.

Мөн Япон улсад мөн өнөөдрөөс/2023.01.24/ эхлэн хүйтэн агаарын урсгал орж ирлээ хэмээн мэдээлсэн. Агаарын хэм урьд өмнө байгаагүйгээр буурснаас үүдэн тээврийн хэрэгслийн энгийн горимд нөлөөлж, усны шугам сүлжээ хөлдөж байна гэжээ. Тиймээс иргэдийг ихээхэн хэмжээний цасан шуурга, хэт хүйтнээс болгоомжлон бэлтгэлтэй байхыг анхаарууллаа. Өнөөдөр орон нутгийн цагаар үүрийн 3 цагаас 11 цагийн хооронд Тоттори мужийн Дайсен хотод 14 сантиметр, Акита мужийн Гожоме хотхонд 9 сантиметр зузаан цас орсон байна гэж мэдээлжээ. Мягмар гарагийн шөнө гэхэд цаг агаарын байдал улам ширүүсэж, хамгийн хүйтэн агаарын масс Японы хойд хэсгээс баруун тийш шилжих төлөвтэй байна хэмээн мэдээлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Азийн зарим орнуудад цаг агаар эрс хүйтэрсэн байна   
Үзсэн: 465 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй