Шууд Chart

Перу Улсад эсэргүүцлийн жагсаал үргэлжилж байна

2023-01-25 12:10:13

Перу Улсад эсэргүүцлийн хөдөлгөөн эхлээд сар гаруйн хугацааг үдсэн байна. Жагсаал улам эрчээ авч Даваа гарагт Лима хотод байдал хүндэрч жагсагчид болон цагдаа хүчнийхний хооронд мөргөлдөөн үүсжээ. Үүний улмаас 10 гаруй хүн амь эрсэдсэн мэдээлэл байна. Жагсагчид Лима хотын олон байршилд цугларан эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм байна.

Тэд амиа алдаж буй жагсагчдад гашуудаж буйгаа илэрхийлж, хар цагаан өнгөтэй хувцсаар давлагаалжээ. Олон мянган иргэд алслагдсан бүсээс нийслэлд ирж дуу хоолойгоо нэгтгэсэн юм байна. Тэдний зарим нь өнгөрсөн долоо хоногт Сан Маркос үндэсний их сургуульд хоргодож байсан ч тэнд байрлах боломжгүй болсон гэж ярьжээ.

Үүний дараа Даваа гарагт цугларсан хүний тоо арай багассан гэж мэдээлсэн байна. Жагсагчид ерөнхийлөгч Дина Болуартег огцрохыг шаардаж байгаа юм. Өмнөх ерөнхийлөгч Педро Кастилло Конгрессыг хаахыг оролдсоных нь дараа албан тушаалаас нь огцруулснаар орон даяар энэхүү эсэргүүцлийн жагсаал эхэлсэн байна. Тус улсад үүссэн эмх замбараагүй байдлын улмаас 55 гаруй хүн нас барсан гэж хэвлэлүүд мэдээллээ. Мөн олон тооны зам хаагдаж, нисэх онгоцны буудлууд хаалгаа барьсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Перу Улсад эсэргүүцлийн жагсаал үргэлжилж байна   
Үзсэн: 272 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй