Шууд Chart

Николас Мадуро Бразил, Аргентины нэгдсэн мөнгөн тэмдэгт гаргах төлөвлөгөөг дэмжжээ

2023-01-25 12:16:14

Венесуэл Улсын ерөнхийлөгч Николас Мадуро Аргентин болон Бразил Улсуудын нэгдсэн мөнгөн тэмдэгт гаргах төлөвлөгөөг дэмжиж, нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрээр мөн улс орныхоо ажилчдын цалин хөлсний хэмжээг нэмэгдүүлэх төлөвлөгөө боловсруулж байна гэж мэдэгджээ. Мадурогийн засаг захиргааны эсрэг жагсаал цуглаан тус улсад болж, цалин хөлсийг нэмэгдүүлэхийг шаардаж буй энэ цаг үед ерөнхийлөгч дэмжигчдэдээ хандан үг хэлэхдээ ойрын хугацаанд ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх төлөвлөгөө байгаа гэдгээ хэлсэн ч нарийн мэдээллийг бол өгөөгүй байна.

Тэрээр энэхүү жагсаалыг Венесуэлийн "баруун жигүүр"-ынхэн "хүчирхийллийн эргүүлэг дахин эхэлсэн" мэт харагдуулахын тулд өдөөсөн гэж мэдэгдсэн байна. Тус улсад инфляц болон ханшийн уналтаас үүдэн худалдан авах чадвар эрс муудаж, ажилчид цалингаа их хэмжээгээр нэмэгдүүлэхийг шаардан олон нийтийн салбарын ажилчид Каракас хотод жагсаал эхлүүлэхийг уриалсан юм байна.

Энэ цаг үед ерөнхийлөгч Мадуро цалин хөлс нэмэгдүүлэхээ мэдэгдсэн. Мөн түүний дэмжиж, нэгдэхийг хүссэн хамтарсан мөнгөн тэмдэгтийн асуудлыг 1-р сарын 24-нд Буэнос Аэрэст эхлэх Өмнөд Америкийн удирдагчдын уулзалтаар хэлэлцэх төлөвтэй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Николас Мадуро Бразил, Аргентины нэгдсэн мөнгөн тэмдэгт гаргах төлөвлөгөөг дэмжжээ   
Үзсэн: 314 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй