Шууд Chart

Нийслэлийн ИТХ-ын зөвлөлийн хуралдаан боллоо

2023-01-27 15:24:58

Нийслэлийн ИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн зарим мэдээллийн товчийг хүргэе. 

Товчхон:  

  • Нийслэлийн онцгой байдлын газраас Бүгд Найрамдах Беларусь болон Франц Улсын хамтын ажиллагааны төслийн хүрээнд албаны бэлтгэл, бэлэн байдал, хүч хэрэгслийн чадавхыг сайжруулах зорилгоор аврах ажиллагааны болон тусгай зориулалтын автомашины парк шинэчлэлийг хийсэн. Үүнтэй холбоотойгоор нийт 194,524,950 төгрөгийн  үнэ бүхий  4 тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчөөс төрийн өмчид балансаас балансад шилжүүлэхээр болжээ.  
  • Налайх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орсон 11 ус түгээх байрыг нийслэлийн өмчид бүртгүүлэх асуудлыг хэлэлцлээ. Эдгээр худгийг Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, Тайваний Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн хөрөнгө, Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайдын Өвсний үндэс хүний аюулгүй байдлыг хангах төслийн хөрөнгө, Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллагын хандивын хөрөнгөөр  барьж байгуулсан юм. 
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 59 дүгээр сургуулийн балансад бүртгэлтэй барилга байгууламжийг 156-р сургуулийн балансад шилжүүлнэ. 
  •  “Чандмань Налайх” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 16 ус түгээх байрыг акталж, данснаас хасуулах хүсэлтийг гаргасан. Мөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3 гүний худгийн барилга, 2 цооногийг буулгаж нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах асуудлыг танилцуулсан бөгөөд  Нийслэлийн ИТХ-ын ээлжит 17 дугаар чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ


Нийслэлийн ИТХ-ын зөвлөлийн хуралдаан боллоо   
Үзсэн: 230 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй