Шууд Chart

Янгирын сүрэгт Биотехникийн ажил хийгдлээ

2023-01-29 09:58:35

Хан Хөхийн нурууны байгалийн цогцолборт газрын орчны бүсийн Цагаанхайрхан сумын нутаг “Өндөр цахир” хэмээх газарт сэргэн нутагшиж байгаа Янгирын сүрэгт Биотехникийн ажил хийв.
 
Ажиллах явцдаа Цагаанхайрхан сумын 5 иргэнд байгаль орчны сурталчилгаа хийж сэргэн нутагшиж байгаа Янгирыг харж хамгаалах, үргээж цочоохгүй байх талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн байна.
 
Мөн хөрлөж хунгарласан цасыг 50 орчим метр цэвэрлэж зорьсон газраа хүрчээ.
 
Тус ажлыг зохион байгуулахад хамгаалалтын захиргаанаас 5 албан хаагч, орчны бүсийн Цагаанхайрхан сумын 5 албан хаагч нийт 10 албан хаагч оролцсон байна. Байгалийн зэрлэг амьтныг хамтдаа хамгаалцгаая.
 
 
Эх сурвалж: БОАЖЯ

Янгирын сүрэгт Биотехникийн ажил хийгдлээ  
Үзсэн: 764 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй