Шууд Chart

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын ярилцлагын шалгалт эхэллээ

2023-01-30 11:51:45

МҮХАҮТ-аас "Эрдэнэс Монгол" ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын ярилцлагын шалгалтыг өнөөдөр зохион байгуулж байна.

“Эрдэнэс Монгол” ХХК-д ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарласан  71 ажлын байрны 88 орон тоонд давхардаагүй тоогоор 1215 иргэн сорилын шалгалт өгснөөс өндөр оноо авсан 434 иргэн ярилцлагын шалгалтад оролцож байна.

Ярилцлагыг тухайн салбарын мэргэшсэн, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн 3 гишүүнтэй 10 баг зэрэг авч буй бөгөөд Төрийн албаны зөвлөлийн жишиг тест болон олон улсын стандартад нийцсэн аргачлалаар шалгаруулах юм.

Ярилцлагын үйл явцад хөндлөнгийн шинжээчид хяналт тавин ажиллаж байна. Ярилцлага нь "Эрдэнэс Монгол" ХХК-ийн нөөц бүрдүүлэх нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулах сүүлийн шат. Сорилын болон ярилцлагын шатны шалгалтын нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчдийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх удирдлага сонгогдсон албан тушаалд томилно.

"Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтаас эхлэн цаашид төрийн өмчит компаниудад нээлттэй сонгон шалгаруулалтаар ажилд ордог шинэ жишиг бий болж байна гэж Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхимаас мэдээллээ.


"Эрдэнэс Монгол" ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын ярилцлагын шалгалт эхэллээ  
Үзсэн: 437 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй