Шууд Chart

БНХАУ Японы иргэдэд виз олгох ажлаа сэргээв

2023-01-30 13:27:42

Токио дахь Хятадын элчин сайдын яам ням гарагаас Японы иргэдэд энгийн виз олголтыг сэргээжээ. Энэ сарын 10-наас виз олголтоо түр зогсоогоод байсан шийдвэрээ ийнхүү өөрчлөх болсон шалтгааныг элчин сайдын яамны албан хуудсанд тавьсан мэдэгдэлд дурдаагүй байна. Японд зорчих Хятадын иргэдэд нислэгт гарахаас 72 цагийн өмнө хийлгэсэн коронавирусний шинжилгээний сөрөг хариутай байх, мөн нутагт нь буусны дараа ПИ СИ АР өгөх шаардлага тавьсны дараа Токио дахь Хятадын ЭСЯ виз олголтоо түр зогсоосон юм. Токио харин, Хятадын иргэдэд виз олгохыг хязгаарлаагүй учир энэ шийдвэрээ цуцлахыг Бээжинд уриалж байжээ.

Хятадад өнгөрөгч 12-р сард коронавирусний тархалт эрс эрчимжсэний дараагаас японы эрх баригчид ийм шаардлага нэвтрүүлсэн. Хятад улс мөн сарын 10-наас Өмнөд Солонгосын иргэдэд богино хугацааны виз олгохоо зогсоогоод байгаа. Одоогоор Өмнөд Солонгос дахь Хятадын элчин виз олгохыг сэргээх тухайд ямарваа мэдэгдэл хийгээгүй байна. Өмнөд Солонгосын засгийн газар хятадын жуулчдад тавьсан визийн хязгаарлалтыг 2-р сарын сүүл хүртэл сунгана гэж өнгөрөгч баасан гарагт мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ Японы иргэдэд виз олгох ажлаа сэргээв   
Үзсэн: 245 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй