Шууд Chart

НАТО-гийн тэргүүн Япон улсад айлчилж хоёр талын холбоо хэлхээг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэнэ

2023-01-30 14:15:43

Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-гийн тэргүүн даваа гарагт Японд гурван өдрийн айлчлалаар хүрэлцэн очжээ. Орос, Хятадын харилцаа хамтын ажиллагаа эрчимжиж байгаа үед хоёр талын харилцааг бэхжүүлэх асуудлаар тэр японы эрх баригчидтай хэлэлцээ хийхээр төлөвлөсөн байна.

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Иенс Столтенберг Японы ерөнхий сайд Кишида Фумио болон бусад албаны хүмүүстэй хэлэлцээ хийх юм байна. Мөн НАТО болон Энэтхэг Номхон далайн бүс нутаг дахь Япон зэрэг ардчилсан улсуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх талаар санал солилцоно. Москва Украинд түрэмгийлж, Бээжин цэрэг зэвсгийн хүчээ зузаатгаж байгаа нөхцөлд Орос, Хятадын хамтын ажиллагаа улам нягтарч байгаад талууд анхаарал хандуулж байна. Кишида өнгөрөгч 6-р сард НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцсон Японы анхны ерөнхий сайд болсон юм. Гуч гаруй улсыг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн хамгийн том цэргийн эвсэл НАТО тэрхүү уулзалтаасаа “Стратегийн чиг баримтлал” нэртэй баримт бичгийг баталсан байдаг.

Улмаар “Энэтхэг Номхон далайн бүсэд өрнөж байгаа үйл явдал Евро-Атлантын аюулгүй байдалд шууд нөлөөтэйг харгалзан үзвэл энэ бүс бүс нутаг НАТО-д мөн чухал” гэдгийг тэр баримт бичигт заан оруулжээ. НАТО-гийн тэргүүлэх орны нэг АНУ-ын өндөр албаны төлөөлөгчийн Эн-Эйч-Кейд ярьснаар бол, Столтенбергийн айлчлал “бүс нутаг хоорондын асуудлууд болоод аюулгүй байдлын эрх ашигтай холбоотой нийтлэг олон асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм болох учиртай байна. Столтенберг ням гарагт Сөүлд, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайдтай аюулгүй байдал болон Украины хямралын асуудлаар санал солилцжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НАТО-гийн тэргүүн Япон улсад айлчилж хоёр талын холбоо хэлхээг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэнэ  
Үзсэн: 231 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй